Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд франц хэлний хичээл эхэллээ.

10-р сарын 9 ны мягмар гаригт Монгол улсад суугаа Францын элчин сайд ноён Филипп Мэрлин Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн франц хэл суралцаж эхэлсэн сонсогч нарыг хүлээн авлаа.

Бээжингээс хавсран суух Францын батлан хамгаалахын атташегийн удирлаганд дор Францын европын болон гадаад хэргийн яамны санхүүжилтээр Аллианс франсайз, франц хэлний багш нарын дэмжлэгтэйгээр ҮБХИС-н найман сонсогч франц хэл үзэж эхэллээ. Францын Элчин сайдын яаманд болсон энэхүү хүлээн авалтын үеэр өмнө нь франц хэл суралцаж байсан сонсогч нар уулзалдан, туршлага, санал бодлоо солилцлоо.

JPEG - 1.3 Mo
Францын ЭСЯ нд хүлээн авалтын үеэр

Арваад жилийн өмнөөс Монголын батлан хамгаалахын сонсогч нар франц хэл суралцаж эхэлсэн бөгөөд тэд Франц улсад урт хугацааны сургалт, богино хугацааны дадлагад хамрагдсаар иржээ.
Сонсогч нартаа сурлагын өндөр амжилт хүсье !

publié le 17/10/2018

Дээшээ