10 оюутнаас 9 нь суралцах таатай орноор Францыг сонгож байна.

Гадаад оюутнуудын дунд Франц улсыг сонгон суралцах талаар 2018 оны 1-р сард хэвлэгдсэн Campus France Kantar Sofres -н 3 дахь удаагийн судалгаагаар Франц орон ба Францын их дээд сургуулийн чанар өндөр гэдгийг дахин батласан ба энэ үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна.

Франц улс нь гадаад оюутны тоогоор дэлхийд 4 дүгээрт, англи хэлний бус орнуудын дунд 1дугаарт ордог бөгөөд 2017 онд суралцагч оюутнуудын 92 % нь Франц оронд суралцахыг бусдадаа зөвлөнө гэсэн ба 88% нь Францын диплом болон франц сургалтын чанарыг өндөр үнэлсэн байна.

2017 оны байдлаар Франц улсыг хамгийн сэтгэл татам улсаар нийт оюутны 64% нь сонгосноор энэ үзүүлэлт 1-3 хэмжээсээр урагшилж Герман, АНУ болон Англи улсын өмнө орж байна.

Франц сургалтын чанараараа алдартайгаас гадна хэл, соёлын талаас сэтгэл татам чанарыг ахиулж байдаг. Судалгаанд оролцогчдын 94% нь Франц улс соёл, урлагийн талаараа , 90% нь оюуны болон шинжлэх ухааны талаараа, 90% нь түүхийн үнэт байгууламжаараа Франц орныг тэргүүнд тавьсан байна. Ер нь франц хэл эзэмшсэн хүнд л энэ завшаан олдоно гэж боддог бол нийт гадаад төгссөн оюутны 57% нь өмнө нь хэлний мэдлэггүй байсан ба төгсөхдөө чөлөөтэй ярьдаг болсон байна.

2017 оны 7 сараас 10 сарын хооронд 161 орноос ирсэн 14 245 оюутнуудаас авсан судалгааны үр дүнг дорхи хуудаснаас сонирхоно уу.

https://www.campusfrance.org/fr/ressource/image-et-attractivite-de-la-france-aupres-des-etudiants-etrangers-principaux-resultats-1

- 

publié le 12/02/2018

Дээшээ