11 сарын 13 ны халдагатай холбогдуулан, монгол аялагчдад мэдээлэх нь

11-р сарын 13ны Парист болсон цуврал халдлагын дараа Францын элчин сайдын яаманд хандаж иргэд олон асуултууд ирүүлсээр байгаа билээ.
11-р сарын 14нд Бүгд Найрахдах Франц улсын ерөнхийлөгч хилийн (постуудын) хяналтыг сэргээх шийдвэр гаргасан. Энэ нь Франц улсын нутаг дэвсгэрт ороход өөрчлөлт оруулсан бус харин Шенгений бүсэд ороход хяналтуудаа сэргээсэн болно. Нэмэлт бүрдүүлэлт хийх шаардлага байхгүй бөгөөд та бүхэн аяллын төлөвлөгөөгөө хэвээр нь үлдээж болно. Аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлж байгаа тул та тухайн улс дахь аяллын зорилгоо батлан харуулах баримт болон биеийн байцаалтын бичиг баримтаа шалгуулахад бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Францын эрх баригчид онц байдал зарласан. Ингэснээр хүн ам, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон хүчний байгууллагуудыг өргөн хүрээтэй ажиллуулж байна. Францад соёлын байгууллагууд аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлэн ажиллаж байна. Түүхийн дурсгалт газрууд болон нийтийн тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс цэрэг, цагдаагийн хүчнийхэн нэмэлт хүч гарган ажиллаж байна. Онц байдлын хүрээнд аюулгүй байдлыг бэхжүүлж буй үйл явдал нь гадаадын жуулчдыг хүлээж авах үйлчилгээний чанарт нөлөөлөхгүй.

publié le 20/11/2015

Дээшээ