1918 оны 11-р сарын 11 ны Армистисаар 60 гаруй орны Ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нар Парис хотноо

Дэлхийн нэгдүгээр дайны хөлд ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган хүмүүс Францын хойд болон зүүн зүг дэхь дайны талбарт амь эрсдсэн юм.

2018 оны 11-р сарын 11 нд Парис хотод болох 120 гаруй гадаадаас ирсэн зочид төлөөлөгчдийн хамруулсан чуулганаар өнгөрсөн зууны дайнд үрэгдэгсдийг дурсахаас гадна энэ дайны сургамж болон сүүлийн 100 жилд гарсан дайн самууны уршгийг хэлэлцэх юм.

Энх тайвны асуудлаар Парист болох Анхны чуулга уулзалтаар бүх дэлхийгээрээ энх тайван иргэний нийгмийг байгуулах талаар санал бодлоо солилцох юм.

2018 оны 11-р сарын 4-9 ны өдрүүдэд Францын Ерөнхийлөгч нэгдүгээр дайны талбар байсан газруудаар айлчласан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ 5 хонгийн тойрон айлчлалаар le Bas-Rhin, le Moselle, la Meurthe-et-Moselle, la Meuse, les Ardennes, la Marne, l’Aisne, le Nord, le Pas-de-Calais, la Somme et l’Oise зэрэг Францын зүүн зүгийн 11 мужаар айлчилах юм.

JPEG

2018 оны 11-р сарын 11 нд Парис хотод болох гадаадаас ирсэн 120 гаруй зочид төлөөлөгчид Парист чуулна

11-р сарын 10 нд Компиэнд болох Франц-Германы хамтарсан Армистисийн ойг тэмдэглэх ажиллагааны дараа Их дайны үед тулалдаанд оролцсон 120 гаруй улсын төрийн төлөөлөгчид болон НҮБ, бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид Парисын Ялалтын хаалганд чуулах юм.

Дараа нь Вилетт дэхь Их танхимд Энх тайвны асуудлаар Парист болох Анхны чуулга уулзалтаар-д оролцох юм. Энэхүү чуулга уулзалтаар тэнцвэртэй, шудрага даяаршлал, дэлхий даяараа илүү хууль журамд нийцсэн иргэний нийгэм байгуулахад олон улсын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох санал санаачлага, төслийн талаар хэлэлцэнэ.

JPEG

2018 оны хамтын дурсамж: олон улсын төслийн талаархи хэлэлцээ

2018 онд 100 жилийн тохиолдуулан Герман, Их Британи, Итали, Грек, Испани, Болгар, Серби зэрэг Европ тив дэхь орнууд болон АНУ, Канад, Перу, Мексик, Африк тивээс Чад, Мавритани, Тунис, Ази тивээс Хятад, Тайланд, Энэтхэг зэрэг 27 улсын олон улсын цар хүрээтэй 40 гаруй төслийг хэлэлцэнэ.

Дайны үед дайсагналцаж байсан орнуудын одоогийн ард түмнүүд эв нэгдэлтэй байгааг харуулсан соёлын олон хөтөлбөрөөс дурьдвал, Франц-Германы залуучуудын хамтарсан оркестр дайнд үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэн тоглолт хийх юм.

publié le 09/11/2018

Дээшээ