1тоо...1үзүүлэлт

2013 онд Францын төвийн бүс нутгийн зочид буудлуудад буусан 32,3 сая жуулчны тоогоороо энэ онд Парис хот дахин Дэлхийн жуулчдыг татах гол урсгал болж чадлаа хэмээн Аялал жуулчалын Бүс нутгийн хорооноос мэдэгджээ.

Айлчлан ирэгсдийн тоо өслөө :

2013 он бол ирсэн жуулчдын тоогоор хамгийн таатай жилүүдийн нэг гэж Парис Ил- дө-Франс хорооноос үзэж байна. Гадаадаас айлчлан ирэгсэдийн тоо ойролцоогоор 15,5 сая гэсэн үзүүлэлт нь 2012 онтой харьцуулахад 8,2 %-н өссөн дүн үзүүлжээ. Энэ тоо нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн жуулчид:

Парис хотын зочид буудлуудад буусан үзүүлэлтээр 2,1 сая гаруй тоогоор англичууд толгой цохиж байна. Үүний араас Парис хотод жуулчилсан тоогоор америкчууд, германууд, италиуд жагсаж байна. Хятад жуулчид анх удаа Парисын буудлуудад буусан тоогоороо 881,000 (+52,6%) Ази тивдээ тэргүүлж, японууд өмнө орсон байна. мөн Ойрхи Дорнодоос ирэгсэдийн тоо (+20,7%) мэдэгдэхүйц өсчээ.

Эдийн засгийн нөлөө

- 2012 онд нийслэл хотын ажил эрхлэгчдийн дунджаар 10% нь аялал жуулчлалын салбар эзэлж байсан байна. Голлох үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбартай холбоотой аж ахуйн нэгжүүдэд нийт 500 000 гаруй хүмүүс ажиллаж байна.
- Аялал жуулчлал эрхлэгчдийн голлох салбар нь 35,4% нь тээвэр, 31,6% нь нийтийн хоол, 13,5% нь соёлын болон зугаа цэнгэлийн үйлчилгээ, 11,9% нь зочид буудлын үйлчилгээ юм.
- 2012 оны байдлаар олон улсын аялал жуулчлалын салбар 9,8 тэрбум евроны хөрөнгө зарцуулсан нь 2011 онтой харьцуулахад 5,7%-р өссөн дүн үзүүлсэн байна.
Үүн дээр 2,9 тэрбум еврог Францын жуулчид зарцуулсан байна.
- 2012 онд Парис хотын дүүрэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 9 109 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь тухайн бүс нутагт байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн 6,8 % г эзэлж байгаа бөгөөд энэ тоо нь өмнөх жилтэй харьцуулахад 4,9 % өссөн дүнг харуулж байна.
Түүнчлэн, өнгөрсөн 3 сарын 3 ба 4 ний өдрүүдэд явуулсан асуумжаар, Францын аялал жуулчлал эрхлэгч мэргэжлийн байгууллагуудын 69% нь 2014 оны дундаж үзүүлэлт сайжирна гэсэн урьдчилан таамаг дэвшүүлсэн байна.

Аялал жуулчлалын газруудын үйлчлүүлэгчдийн тооны давтамж тогтмол өсч байна:

Луврын музей, Версалийн шилтгээн, Эйфелийн цамхаг хамгийн их жуулчдыг татсан газрууд хэвээрээ байна.
2012 онд Францын аялал жуулчлалын хамгийн их эрэлттэй газрууд, музей, хөшөө дурсгалын газруудаар аялагчдын давтамж нийтдээ өссөн дүн үзүүлсэн байна. Жуулчдын хамгийн их татсан газраар Парисын Диснейланд ® шалгарсан бөгөөд 16,0 сая үйлчлүүлэгч бүртгэгдсэн нь 2,6 % жилийн өсөлттэй байжээ. Олон улсын жуулчдын санал асуулгаар, төлбөртэй аялал жуулчлалын газруудыг жагсаавал : Ялалтын хаалга (+9,4 %), Луврын музей (+9,3 %), Орсэй музей (+13,8 %), Помпидугийн төв (+5,2 %) Версалийн цэцэрлэгт хүрээлэн (+7,9%) гэсэн газрууд жуулчдын тоогоор өссөн үзүүлэлттэй байна. 2012 онд 9,7 сая үйлчлүүлэгчдийн тоогоор Луврын музей Европ тивдээ хамгийн их үйлчлүүлэгчдийн давтамжтай газраар шалгарсан юм.

publié le 19/03/2014

Дээшээ