21 дэхь удаагийн франц хэлтэн нарын баяр

Жил бүрийн 3-р сард франц хэл болон франц хэлтэн орнуудын соёлыг сурталчилан таниулах зорилгоор франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын гишүүн 88 улс буюу дэлхий дээрхи 300 сая хүмүүс франц хэлтэн нарын баярыг тэмдэглэдэг билээ.

3-р сард болох Франц хэлтэн нарын олон улсын баяраар Улаанбаатар дахь Аллианс франсайз Франц хэлний монгол багш нарын холбоотой хамтран дууны тэмцээн, яруу найргийн тэмцээн, “Алтан Өд” олимпиад, франц хэлтэн орнуудын кино наадам, боловсролын болон ажил олгогч байгууллагуудын уулзалт-форум зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэхүү баярын гол зорилго бол франц хэл болон франц хэлтэн орнуудын соёлыг сурталчлан таниулахад оршино.

PDF - 2.7 Mo
Франц хэлтэн нарын баярын арга хэмжээний танилцуулга
(PDF - 2.7 Mo)

Энэ жил 3-р сарын туршид тэмдэглэн өнгөрүүлэх франц хэлтэн нарын баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар мэдээлэл авах бол Улаанбаатар дахь Аллианс франсайзын www.afm.mn/evenements-francophonie-2019 цахим хуудаснаас мэдээлэл авна уу.

M. Philippe Merlin, Ambassadeur de France en Mongolie lors de l'ouverture du festival du film
M. Philippe Merlin, Ambassadeur de France en Mongolie lors de l’ouverture du festival du film
Festival du film francophone au cinéma "Tengis"
Festival du film francophone au cinéma "Tengis"
ouverture du festival du film francophone - 4e edition
ouverture du festival du film francophone - 4e edition
lors de la dictée
lors de la dictée

publié le 06/03/2019

Дээшээ