6 дугаар сарын зочин [fr]

Тэгшжаргалын Мөнхцэцэг, Димур Агата нар Хүнсний тусламжийн сан /ХТС/-гийн ажиллагааг судлах хүрээнд Увс, Өвөрхангай, Дорноговь аймагт дадлага ажлаар мордож байна. Тэднийг замд гарахаас нь өмнө уулзаж сэтгэгдлийг нь хуваалцлаа.

JPEG

ХТС-д хийх ажлынхаа тухай дэлгэрэнгүй тайлбарлахаасаа өмнө та бүхэн өөрсдийгөө танилцуулна уу ?

М.Т: Намайг Тэгшжаргалын Мөнхцэцэг гэдэг. Би Монгол Улсын Их сургуульд Эдийн засгийн мэргэжлээр сурч байна.
А.Д: Намайг Агата Димур гэдэг. Би хөдөө аж ахуйн инженер бэлтгэдэг Францын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн их сургуулийн их сургуулийн /ISTOM/ төгсөх 5-р курст сурдаг.
А.Д: Бид ХТС-гаас санхүүжүүлсэн төслүүдэд үнэлгээ хийхээр Увс, Өвөрхангай, Дорноговь аймагт ажиллана. Аймаг тус бүрт 1 сарын хугацаанд ажиллаж, орон нутгийн үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж ярилцана. Судалгаа нь ХТС-гаас олгож буй бичил зээл нь
-  өрхийн түвшинд ногоочдын амьжиргааны түвшинд нэмэр болж буй эсэх,
-  аймгийн түвшинд нөөцийн хэмжээ, бүтэц байгууламжид нөлөөлж буй эсэх,
-  улс орны түвшинд үнийн хэлбэлзэл, хүнсний аюулгүй, бие даасан байдалд зохицож, хувь нэмрээ оруулж буй эсэхийг судлан үнэлгээ хийх зорилготой.
М.Т: Бид ирэх 9-р сард хамтран тайлангаа бичиж танилцуулна.
А.Д: Хэдийгээр бид хоёулахнаа орон нутагт ажиллах ч бидний ард туслаж байгаа олон хүн бий. Франц, Монголын Хөдөө аж ахуйн яамд, Францын ЭСЯамны Хөдөө аж ахуйн атташе, ХТС-гийн хамт олонд энэхүү арвин туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаад их баярлаж байна.

Хөдөө 3 сар ажиллах хугацаа та хоёрт ихээхэн туршлага болох байх. Санаа зовж байгаа зүйл байна уу?
М.Т: Миний хувьд энэ бол маш сайхан завшаан. Орон нутагт ажиллахдаа мэргэжлийн хувьд мэдлэг мэдээллээ тэлэхээс гадна ялангуяа олон хүнтэй харилцаж, ойр ажиллах тул нийгмийн харилцааны хувьд ихээхэн туршлага хуримтлуулах байх гэж бодож байна. Сэтгэл их догдолж байна.
А.Д: Миний хувьд энэ бол үр өгөөж арвинтай мэргэжлийн дадлага болно. Бид энэ хугацаанд орчны болон арга зүйн шинэ туршлага хуримтлуулах болно. Бид хоёр өөр өөр чиглэлээр суралцдаг учраас дадлагын хугацаанд бие биенээсээ харилцан суралцаж, хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.
М.Т: Хэцүү асуудал гэвэл бид хоёрын хоёулаа гэрээсээ хол, танихгүй газар удаан хугацаанд ажиллах гэж байгаа нь нэг ёсны сорилт болох байх. Бид өөрсдийн гэсэн унаагүй байгаа нь хамгийн хүндрэлтэй асуудал болж магадгүй.
А.Д: Харин тийм ээ, судалгааны ажлаар уулзах тариаланчдаа сонгож, үйл ажиллагаа эрхэлдэг газар дээр нь очиж танилцах зэрэг ажил маань хамгийн ээдрээтэй хэр нь сонирхолтой нь байх болов уу.

publié le 19/06/2019

Дээшээ