« A touch of France » - Франц дарсны танилцуулга үдэшлэг

Францын ЭСЯ ны Тэргүүн зөвлөх ноён Никола Лакот Францын дарс үйлдвэрлэгч la Maison Castel –н төлөөлөгч ноён Сунук Ким –н хамтаар 2019 оны 11-р сарын 16 нд АПУ компаны зохион байгуулсан дарсны танилцуулга үдэшлэгт оролцлоо.

JPEG - 75 ko
Францын ЭСЯ ны тэргүүн зөвлөх Никола Лакот Castel –н төлөөлөгч ноён Сунук Ким –н хамтаар

Castel групп нь дэлхийн дарс үйлдвэрлэгчдийн дунд тэргүүн эгнээнд бичигддэг. Энэ групп нь дарс үйлдэрлэлээрээ Франц болон Европ тивд нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог.

JPEG - 101.4 ko
АПУ компаний ерөнхийлөгч ноён Батсайханы хамт

Энэ жил тус групп Монгол улсын ууган бөгөөд тус улсын хамгийн томоохон үйлдвэрлэгч болох АПУ компанитай хамтран дэлхийд алдартай франц дарсыг монгол хэрэглэгчиддээ амтлуулах боллоо.

Тус дарс танилцуулах үдэшлэг нь Франц улсын нэрийн хянагдсан бүтээгдэхүүн, түүнчлэн газар зүйн заалтыг монголчуудад сурталчлан танилцуулахад чиглэгдсэн арга хэмжээ байлаа.

publié le 18/11/2019

Дээшээ