АНХААР : Виз мэдүүлэх цаг товлох шинэ журам

2011 оны 5-р сарын 4-нээс эхлэн тус ЭСЯ-нд виз мэдүүлэх хүмүүс visas@ambafrance-mn.org гэсэн мэйл хаягаар хандаж мэдүүлэг өгөх цагаа товлох болсныг мэдэгдэе.

Нэг паспортонд мэдүүлгийн цаг нэгийг олгоно. Цаг товлохыг хүссэн мэйлэндээ та доорх мэдээллүүдийг заавал тусгасан байх шаардлагатай :
- Овог /паспортод бичигдсэнтэй ижил/
- Нэр /паспортод бичигдсэнтэй ижил/
- Паспортын дугаар
- Мэдүүлэг өгөх сар, өдөр

Танд цаг товлосныг баталгаажуулсан, эсвэл боломжгүйг дурдсан хариу мэйл ирэх бөгөөд дээрх мэдээллийн аль нэг нь байхгүй байгаа тохиолдолд Таны цаг авах хүсэлтийг хүлээж авах боломжгүй бөгөөд Танд цаг олгосон хариу мэйл ирэхгүй.

Та урьдчилан цаг товлоогүй бол мэдүүлгээ өгөх боломжгүйг анхаарна уу.

Та бүрэн гүйцэд бүрдүүлсэн бичиг баримттайгаа товлосон цагаасаа хоцролгүй ирэх ёстой. Мэдүүлэгт хавсаргах ёстой бичиг баримтууд дутуу бөгөөд хэрвээ Та тэдгээрийг нөхөж өгөхийг хүсэж байвал дахин виз мэдүүлэх цаг товлохоос өөр боломжгүй гэдгийг анхаарна уу. Консулын хэлтсийн ачааллаас хамаарч хүссэн өдөр цаг байхгүй байж болзошгүйг анхаарч, нөгөөтэйгүүр визний мэдүүлгийг шийдвэрлэх хугацааг харгалзан үзэж, аль болох эрт цагаа товлохыг Танд зөвлөж байна.

Таныг мэдүүлгээ өгөхөд хураамж авсан тухай баримт олгох ба уг баримт дээр дардсаар тэмдэглэсэн өдөр Та паспорт болон визээ авах ёстой. Зөвхөн тэр заасан хугацаанд хураамж төлсөн баримт болон иргэний үнэмлэхтэйгээ Та өөрийн биеэр, эсвэл Таны хуулийн дагуу итгэмжлэгдсэн хүн ЭСЯ-д ирэх ёстойг анхаарна уу.

Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Dernière modification : 09/05/2011

Haut de page