“AVSF” ТББ нь ноолуурын хөтөлбөрөө 4 жилээр сунгалаа

“Хил хязгааргүй газар тариаланчид болон малын эмч нар” - “AVSF” хэмээх Францын ТББ нь Монгол улсын газар тариаланчид болон малын эмч нарт тулгамдаж буй асуудал дээр хамтын ажиллагааны хөтөлбөрүүд хэрэгжүүлээд даруй арав гаруй жилийн нүүр үзжээ.

2013 оноос тус ТББ нь Дэлхий байгал хамгаалах Францын сан (FFEM) болон Европын Холбооны санхүүжилтээр Баянхонгор аймагт ноолуурын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөрийн 2 дахь шатыг Дэлхий байгал хамгаалах Францын сан баталгаажуулснаар төсөл дахин 4 жилийн хугацаагаар сунгагдлаа.

Ноолуур нь Монгол улсын эдийн засгийн гол салбар бөгөөд таван жилийн өмнөөс энэ салбарт хэрэгжих төслүүдийн тоо өсч, улмаар тогтвортой хөгжлийн нэгэн салбараар нэрлэгдэх болсон. “AVSF” ТББ-н төсөл байгал орчин, нийгэм-эдийн засагт чиглэсэн төсөл болсон бөгөөд өнгөрсөн жил FFEM н төлөөлөгчид Францын ЭСЯ ны хүмүүстэй хамтран уг төсөлтэй танилцсан.

Энэхүү ТББ нь ноолуурын ашиг шимийг тогтвортой хөгжүүлэх ажлын хүрээнд бэлчээрийг зөв зохистой ашиглах, бүтээгдэхүүний гарц, чанарыг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн малчдын хоршоог оор дамжуулан ноолуураа худалдах менежментийг сайжруулах зэрэг иж бүрэн системийг бий болгосон. Тус систем нь цаашид зах зээлийг бий болгон, улмаар Европ түнш олох гарц болох юм. “AVSF” ТББ нь дээд зэргийн люкс бүтээгдэхүүн үйлдэрлэгчидийн анхаарлыг монгол ноолуурт хандуулан, бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулахын тулд түүхийн эдийг сертификатжуулах төсөл хэрэгжүүлж байна.

2 дахь шатны төсөл 2020 оноос хэрэгжиж эхлэх ба төслөөр бий болгосон системийг чанар, хэмжээний хувьд сайжруулан бэхжүүлж, дахин 3 сумыг хамруулах зорилготой юм.

Хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбар дахь Франц, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

JPEG
JPEG

publié le 19/12/2019

Дээшээ