Аниргүйн хэмнэл - тэгш хамруулах бүжгийн төсөл

2017, 2018, 2022 он гээд гурав дахь удаагаа Улаанбаатар хот дахь франц хэл, соёлын Аллианс Франсез төв, Гёте институттэй хамтран Франц, Германы соёлын сангийн төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд 10-17 насны нийт 22 хүүхэд, үүний дотор сонсголын бэрхшээлтэй 10 хүүхэд хамруулан бүжиг заажээ.

Франц институт, СУИС, Deaf Education төв болон Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хамтарсан « Moving Silence » буюу “Аниргүйн хэмнэл” төслийн хаалтын тоглолтыг 8-р сарын 26-нд СУИС-д зохион байгуулна.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд бүжгийн ертөнцийг бусдын адил мэдрүүлэхийг зорьсон бүжигчин, бүжиг дэглээч Эмили Риго, Мартин Крос, Йоне Сан Мартин Астиррага, М. Мөнгөнцэцэг нарын уран бүтээлчид Улаанбаатар хотын 1, 21, 23, 29, 44-р сургуулиас оролцож байгаа дээрх хүүхдүүдтэй 10 өдрийн турш сургуулилжээ.

Энэ сургуулилт хүүхдүүдэд төдийгүй уран бүтээлчдэд бие махбодийн илэрхийлэл хийгээд хүн хоорондын харилцааны бодит туршлага болсон байна.
« Аниргүйн хэмнэл » төсөл нь хамтарч ажиллахын үр шимийг үлгэрлэхийн сацуу бид хүрээлэлдээ бусдыг тэгш хамруулахыг хүсвэл хичнээн амархан, үнэ цэнтэй байдгийг бэлхнээ харуулна.
Аливаа хөмүн ямар байхаас үл хамааран бүжиг гэдэг түүнд өөрийгөө чөлөөтэй, ямар нэг үг хэллэггүйгээр бие махбодиороо илэрхийлэх үүдийг нээдэг. Бүжгэн илэрхийлэл нь сэтгэл хөдлөлийг дамжуулагч жинхэнэ холбогч төдийгүй өөр өөр соёлтой хүмүүст ямар ч саадгүй ойлголцох боломж олгодог билээ.

Та бүхнийг энэхүү хаалтын тоглолтыг өргөнөөр ирж сонирхохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдон аваарай:
ateliers@afm.mn
Mungunbayar.Enkhbayar@goethe.de

publié le 26/08/2022

Дээшээ