Ардчилалын олон улсын өдөр

Өнөөдөр бид ардчиллын олон улсын өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг 2007 онд НҮБ-ын ерөнхий ассамблейгаас анх тэмдэглэхээр тогтсон билээ.

Хүний эрхийн түгээмэл тунхагийн 21-р зүйлд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө, ялангуяа эрх зүйг хүндэтгэн сахихын төлөө амь насаараа дэнчин тавин тэмцэгч бүхэнд Франц улс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийг хүсэж байна. Энэ зүйлд хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөр уламжлан оролцох, хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэйг заасан байдаг.

Aрд түмний чөлөөт хүсэл эрмэлзэл нь шударга, тогтмол явагддаг, бүх нийтийг хамарч чадсан, нууцаар санал хураадаг, эсвэл саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцлийг хангасан процедуртай сонгуулиар илэрч байх ёстой. Ийм байхын төлөө Франц улс түүний Европын бусад түншүүд тэмцдэг билээ.

Ардчилсан нийгмийг байгуулах, түүнийг зөвөөр удирдан үргэлжлүүлэх явдлыг хүний эрхийг хүндэтгэхээс, ялангуяа үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээс салгаж үзэж болохгүй.

Сүүлийн хэдэн сард Газрын дундад тэнгисийн өмнөх хөрш зэргэлдээ оршдог улсуудын ард түмэн дээрх эрх чөлөөгөө эдлэхийн төлөө босон тэмцлээ. Энэ өдрийг тохиолдуулан Франц улс энэхүү « Арабын хавар »-ын үеэр илэрхийлэгдэж ажиглагдсан ардчилсан үзэгдлүүдийг дэмжихээ, түүнчлэн ардчилалд шилжиж буй өнөө үед нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин баталж байна. Мөн үндсэн эрх, эрх чөлөөний хүсэл эрмэлзлийг үл сонсогч дэглэмийн үйлдэж буй хүчирхийлэл, хүний эрхийг зөрчих явдлыг эрс буруушааж байгаагаа ч мөн илэрхийлж байна.

Энэ өдөр Франц улс маш их хавчлага хэлмэгдүүлэлтийн дор ардчиллын эрхийнхээ төлөө ухралтгүй тэмцэж буй Сирийн ард түмнийг онцгойлон дурсаж байна.

Dernière modification : 15/09/2011

Haut de page