Археологийн үзэсгэлэн

JPEGФранц улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь энэ оны 6-р сарын 18 наас 9-р сарын 1 ны хооронд Монголын үндэсний музейд гаргаж байгаа археологийн үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнгээр франц, монгол археологичдын Монголд хийсэн хамтарсан малтлагын 20 жилийн үр дүнг, палеонтолгийн үеэс Чингис хааны үе хүртэлхи хугацаанд хамаарах урьд өмнө олонд үзүүлж байгааагүй хосгүй олдворуудын хамт нийтэд дэлгэн харуулж байна. Францын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр хэрэгжиж буй Франц Монголын археологийн экспедици нь Монголын өнгөрсөн үеийнг хүн төрлөхтний хүртээл болгохын төлөө түүнийг хайж, судлан, тайлбарлаж, бүрэн дүүрэн судлахаар ажиллаж байна.

publié le 14/08/2015

Дээшээ