Бүгд Найрамдах Франц Улсын 2012 оны хүний эрхийн шагнал - Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт

Францын Ерөнхий сайдын гардуулдаг « Эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл » нэртэй Бүгд Найрамдах Франц Улсын /БНФУ/ хүний эрхийн 2012 оны шагнал нэр дэвшигч нарт нээлттэй боллоо.

1988 онд анх үүссэн тус шагнал нь үндэс угсаа, хил хязгаар үл ялгаварлан францад эсвэл гадаад орнуудад хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хамт олны үйл ажиллагааг дэмжих зорилготой.

1. - Төрийн бус байгууллагууд /ТББ/ үндэс угсаа, хил хязгаар харгалзалгүйгээр 2012 онд францын болон гадаад орны нутаг дэвсгэр дээр доорх хоёр чиглэлийн аль нэгээр явуулж буй үйл ажиллагаа эсвэл төслөө танилцуулах шаардлагатай :

Чиглэл 1 : Ял завшихын эсрэг тэмцэл
Ромын дүрэм хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дараа, 2012 онд анх удаа Олон Улсын Эрүүгийн шүүхээс ял өгсөн нь ял завшихын эсрэг тэмцэлд үнэтэй хувь нэмэр болсон юм. Бусад шүүх байгууллагынхан ч Сиера-Леоны Тусгай шүүх, түүнчлэн Камбожийн шүүхийн Онцгой танхимуудын адилаар чухал чухал тогтоолуудыг энэ жил гаргалаа. Хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчиж буй үйлдлүүдээс ял завшихын эсрэг дээрх дэвшил гарч буй боловч одоо мөн л хүний эрхийг бүдүүлгээр зөрчих явдал байсаар байгаа билээ.

НҮБ-ын бий болгосон хүний эрхийг хамгаалах шинэ механизм нь чин үнэн байх, эрх зүйд нийцэх, хохирол барагдуулах, дахин давтахгүй байх баталгаа зэргийг сурталчлах зорилго бүхий тусгай шинжээчдийг томилон ажиллуулах зэргээр өнөөдөр тун харьцангуй үзүүлэлттэй байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн энэ талаар тавьж буй хүчин чармайлтын нэгээхэн хэсгийг эзэлж байна. Саяхны энэ шинэ механизм нь шүүхээс гадуур шүүн таслах ажиллагаа явуулах, албадан устгах, үндэслэлгүйгээр хорих болон шүүх, өмгөөлөгчдийн хараат бус байдал мөн яргалах, хүнлэг бус хэрцгий харьцах, ял завшихын эсрэг бүхий л тэмцэлтэй холбоотой өмнөх тогтолцоог нөхөж өгч байгаа юм. Франц улс урт хугацааны турш ял завшихын эсрэг тэмцэж байгаа бөгөөд үүнийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгосон юм. БНФУ-ын хүний эрхийн шагналыг энэ жил хохирогчдын эрхийг ялангуяа улс төрийн шилжилтийн нөхцөл байдын үед ойлгуулж, хэрэгжүүлж, эдлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж буй иргэний нийгмийн үүргийг урамшуулах зорилгоор өгөх юм. Үнэн мөнийг тогтоолгох халдашгүй эрх, шударгаар шүүлгэх эрх, хохирлыг барагдуулах болон хүчирхийллийг дахин давтуулахгүй байх эрх зэрэг нь тулгамдсан асуудал болж байна.

Шагнал хүртэх төсөл нь ял завшихын эсрэг хэрхэн тэмцэх арга замыг мэдүүлэхийн төлөө явуулах үйл ажиллагаа, нийгмийн оролцогчид болон иргэний нийгмийг үүнд сургах, ял завшихын эсрэг хийх шаардлагатай байгаа шийдвэрлэх өөрчлөлтүүдийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, хохирогчийг шүүн таслах үйл ажиллагааны үед, эсвэл шүүх ажиллагааны доголдлын үед харж хандах, бүр үгүй бол шүүх ажиллагааны шилжилтийн механизмд дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийн талаар архив бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг тусгаж болно. Эдгээр арга замууд тун энгийн байж болно.

Сэдэв 2 : Эдийн засаг, нийгмийн эрх, тогтвортой хөгжил :
Хүрээлэн байгаа орчин, хөгжлийн талаарх НҮБ-ын чуулганаас 1992 онд баталсан Рио-гийн тунхаглал нь эдийн засгийн болон нийгмийн хөгжил, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг хамтад нь цогц хэлбэрээр авч үзсэн юм. Ингэхдээ тогтвортой хөгжлийн зайлшгүй чухал нөхцөл бол ядуурлыг арилгах явдал хэмээн чухалчилсан билээ. Риогийн тунхаглалд тогтвортой хөгжилд хүрэхэд хүний эрх үндсэн чухал үүрэгтэй хэмээн баталсан явдал нь нь хойшид олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс гарч ирж буй үзэл бодлуудыг удирдан нэг зүгт чиглүүлж өгч байна.

Рио+20 –ын чуулган ойртож байх үед энэ хурлаас гарах төгсгөлийн баримт бичигт хүний эрхийн талаарх олон улсын зарчим, хэм хэмжээг тусгахын төлөө, мөн үүний хэрэгжилтийг баталгаатай болгохын тулд баримтлах хариуцлагын тогтолцоог бий болгохын төлөө олон олон дуу хоолой хүчтэй сонсогдож байсан билээ. НҮБ-ын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос нийгмийн хөгжил болон Гэрээнд тусгагдсан эрхүүд нь хоорондоо нягт уялдаатай байх ёстойг сануулдаг. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс тогтвортой, эрүүл, цэвэр найдвартай орчинд байх хүний эрхтэй холбоотой гүйцэтгэх үүргийн асуудлаар бие даасан шинжээчийн шинэ журам бий болгосон.

Хөгжлийн төлөөх Мянганы зорилт хэрэгжээд гурван жилийн хугацаа болсон ч ядуурал газар аван, хүрээлэн буй орчин улам сүйрч, цаг уур өөрчлөгдсөөр байгаа ийм нөхцөлд олон олон байгууллагууд эрүүл найдвартай орчинд байх эрх, хоол тэжээл авах эрх, ундны устай байх болон ус цэвэршүүлэх эрх, арчилгаа сувилгаа авах эрх, орон байртай байх эрх, сурч боловсрох эрх эсвэл бүр нийгмийн хамгаалал авах эрхийн төлөө хоорондоо нэгдэцгээж байна. Шагнал хүртэх төслүүд нь хөгжлийн бодлогод хүний эрхийг авч үзэхийн төлөө, хүн амыг өргөнөөр хамруулж оролцуулахын төлөө, хүрээлэн буй орчны эрсдэл, аюул заналд хамгийн их өртөж болохуйц хүмүүсийн онцлог байдлыг харгалзан эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг бүрэн цогцоор нэгтгэн авч үзэхийн төлөө үйл ажиллагаануудыг тусгаж болно.

2. – Шагнал хүртэгч 5 этгээд Ерөнхий сайдын олгох нийт 75.000 еврог хуваан авна.
Дараагийн тав нь тусгай шагналын эзэд болно. Нэр дэвчигч нар шагналын дүрэмд нийцсэн байх ёстой.
Шагналын дүрмийн мэдээллийг авах хүсэлтээ гаргаж болно. Мөн www.cncdh.fr цахим хуудаснаас ч авах боломжтой.
_
3. – Нэр дэвшигчийн материал франц хэл дээр байх ёстой бөгөөд дараах зүйлсийг агуулсан байна:
а/ нэр дэвшиж байгаа тухайгаа танилцуулж дурдсан тухайн ТББ-ын дарга эсвэл тэргүүний гарын үсэг бүхий захидал.
б/ төслийн зорилго, бүтэц, хэрэгжилтийг нарийн задлан тусгасан материал. Төслийн төсвийг нарийн тусгасан байх. /үнийн дүнг евро-оор давхар илэрхийлэх/
с/ тухайн ТББ-ын танилцуулга /статус, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа г.м/
д/ тухайн ТББ-ын шуудангийн хаяг болон банкны мэдээлэл.

Нэр дэвшигч өөрийн бүрэн гүйцэд бэлтгэсэн материалаа 2012 оны 9 дүгээр сарын 24-нөөс өмнө Комиссын ерөнхий нарийн бичгийн даргын газарт /35, Saint-Dominique-75007 Paris-France/ хаягаар эсвэл michel.forst@cncdh.pm.gouv.fr мөн cncdh@cncdh.pm.gouv.fr е-майл хаягаар явуулна уу.

Шүүгчид дүнгээ гаргаж зарласнаас дараа 2012 оны уг шагналыг Ерөнхий сайд 2012 оны 12 дугаар 10-ны үед ёслол төгөлдөр гардуулах болно.

publié le 09/08/2012

Дээшээ