Бүгд Найрамдах Франц Улсын Хүний эрхийн «Эрх чөлөө-Тэгш эрх-Эв нэгдэл» шагналд 2017 онд нэрээ дэвшүүлэхийг ирүүлэхийг урьж байна

Францын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайдын гардуулдаг Бүгд Найрамдах Франц Улсын Хүний эрхийн «Эрх чөлөө-Тэгш эрх-Эв нэгдэл» шагналд 2017 онд нэрээ дэвшүүлэхийг ирүүлэхийг урьж байна. 1988 онд үүссэн тус шагналыг Франц болон бусад улсад дараах хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон хамт олныг яс үндэс, хил хязгаар үл харгалзан сонгож тэдний үйл ажиллагааг дэмжиж, урамшуулахад зориулсан :
Шалгуур 1 : хэвлэл, мэдээлэл,сэтгүүл зүйн эрх чөлөө
Шалгуур 2 : бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хамгаалах, сурталчлах
Уг шагналыг олгох журмын талаарх мэдээллийг Хүний эрхийн үндэсний зөвлөлдөх комиссын (CNCDH) цахим хуудаснаас авна уу : : http://www.cncdh.fr/fr/prix/prix-des-droits-de-lhomme.
Нийт таван шагнуулагч Парис хотод болох албан ёсны үйл ажиллагаанд уригдаж шагналаа гардан авах ба Хүний эрхийн үндэсний зөвлөлдөх комиссоос нийт шагнуулагчдад зориулан төсөвлөсөн 70,000 евроны шагналын санг мөн гардан авна. Шагнуулагчдын “Хүндэт медаль”-ийг Франц Улсаас тухайн улсад суугаа Элчин сайд гардуулна.
Нэр дэвшихийг хүсэгчид дараах материалуудыг франц хэл дээр бүрдүүлэн илгээнэ үү : нэр дэвшихэд бөглөх анкетийг эндээс авна уу
А) ТББ-н хууль ёсны тэргүүлэгчийн эсвэл хувиараа нэр дэвшигч бол өөрийн гарын үсэгтэй нэр дэвших хүсэлт
Б) Хүний эрхийн үндэсний зөвлөлдөх комиссын (CNCDH)-н http://www.cncdh.fr/fr/prix/prix-des-droits-de-lhomme цахим хуудаснаас татаж авсан өргөдлийн маягтыг бөглөн нэр дэвшигчийн материалдаа хавсаргах
В) ТББ-н танилцуулга (статус, хэрэгжүүлсэн төсөл гэх мэт...)
Г) ТББ-н эсвэл хувиараа нэр дэвшигч бол өөрийн шуудангийн хаяг болон банкны мэдээлэл
Нэр дэвшигчид бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалаа 2017 оны 10-р сарын 15-аас өмнө Хүний эрхийн үндэсний зөвлөлдөх комисс-д дараах хаягаар илгээнэ үү. Хаяг 35, Сэнт Доминикын гудамж /Saint-Dominique/ 75007 Парис хот – Франц Улс. Эсвэл дараах цахим хаягаар : cncdh@cncdh.pm.gouv.fr
Шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвшигчдийн материалыг шалгаруулсны дараа Францын Ерөнхий сайд шагналыг 2017 оны 12-р сарын 10-ны үеэр Парис хотноо ёслол төгөлдөр гардуулна.

publié le 10/10/2017

Дээшээ