Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

JPEG - 41.6 ko
Элчин сайд Филипп Мэрлин Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин 10-р сарын 11 ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Дараа нь Ноён Флипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн эрхэмсэг Элчин сайд Монгол Улсад ирэх, Монголын түүх соёл, хүн ардыг таних мэдэх, хамтран ажиллах хүсэлтэй байсан нь ийнхүү ажил хэрэг болж, Элчин сайдаар ирсэн тул цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллахаа хэллээ.

JPEG - 213.1 ko
Төрийн ордны өмнө Ёслолын ажиллагаа

publié le 12/10/2018

Дээшээ