Бүжиг дэглээч Килина Кремона Монголд ажиллаж байна

JPEG Францын орчин үеийн бүжиг дэглээч Килина Кремона /Kilina Crémona/ 2011 оны 7-9 саруудад Улаанбаатар хотод ажиллаж байна.
Martha Graham, Merce Cunningham болон Alwin Nikolais зэрэг орчин үеийн бүжгийн томоохон багш нарын шавь болох тэрээр Францдаа энэхүү орчин үеийн бүжгийн чиглэлээр нэгэн онцлог төлөөлөл билээ. Олон улсын хэмжээнд 30 орчим бүжгийг АНУ, Канад, Финлянд, Герман, Франц, Испани, Швейцарь, Швед, Бельги, Итали, Турк, Марок, Хятад, Монгол зэрэг орнуудад дэглэн тавьснаас олон тооны бүтээл шагнал авсан байна.

2008 онд Villa Médicis-ийн « Prix Hors les Murs » хэмээх шагналыг Монгол дахь уламжлал болон орчин үеийг харьцуулж хийсэн бүтээлээрээ хүртсэн бөгөөд түүний энэхүү бүтээл Улаанбаатар хотноо театрын тайзан дээр тавигдаж, мөн Франц улсад аялан тоглогджээ.

Энэ удаа 2011 онд Килина Кремона орчин үеийн бүжгийн шинэ төслийн ажлаар Улаанбаатар хотноо эргэн ирсэн юм. Түүний дэглэн тавих « Entre l’Ours et le Dragon » бүтээл нь энэ 9-р сарын дундуур театрын тайзнаа амилна.

publié le 22/03/2012

Дээшээ