БНФУ-н Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн айлчлал (2013/9/23-28)

Монгол улсын Их хурлын урилгаар Францын сенат Франсуа Пилле тэргүүтэй Бүгд Найрамдах Франц улсын Сенат дахь Франц-Монголын бүлгийн төлөөлөгчид болох Сенатын гишүүн Жон Бессон, Янн Гаяард нар 2013 оны 9-р сарын 23 ны даваа гаригаас 28 ны бямба гариг дуустал Улаанбаатар хотод айлчлав.

Айлчлалын үеэр Францын төлөөлөгчид УИХ дахь Монгол францын найрамдлын бүлгийнхэнтэй уулзалдан ерөнхийдөө, хоёр орны хамтын ажиллагааны талаар болон байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Түүнчлэн, төлөөлөгчид боловсрол, шинжлэх ухаан, хууль эрхийн чиглэлийн Монголын албаны хүмүүстэй уулзсан байна.

Төлөөлөгчдийг Монголын тал өндөр хэмжээнд хүлээн авсан байдал болон Францын Сенат нарын Монгол улсыг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл зэрэг нь хоёр орны Парлементын холбоог бэхжүүлэх, түүнчлэн, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хоёр найрамдлын бүлгүүд санаачлага гаргах болсныг харуулж байна.

publié le 21/10/2013

Дээшээ