Байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрүүд

Улс төр, эдийн засаг, соёлын харилцааны талаарх хоёр талын үндсэн баримт бичгүүд :

- Дипломат төлөөлөгчдийг харилцан солилцох тухай гэрээ /1665 оны 3-р сарын 30/. Энэхүү гэрээ нь Францын гадаад хэргийн сайд Монголын гадаад хэргийн сайдтай шуудангаар солилцон 1965 оны 6-р сарын 23 ны өдөр хүчин төгөлдөр болсон ;

-Хөрөнгө оруулагч нарыг харилцан дэмжиж, хамгаалах тухай гэрээ ( 1991 оны 11-р сарын 8 нд үзэглэн, 1993 оны 12-р сарын 22 ноос хүчин төгөлдөр болсон) ;

- Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ( 1996 оны 4-р сарын 18 нд гарын үсэг зуран, 1997 оны 11-р сарын 1 нээс хүчин төгөлдөр болсон) ;

- Давхар татвар төлөх, мөн орлого, хөрөнгө гадагш гарах болон хуурамч татварын баримт бүрдүүлэхээс сэргийлэх асуудлын тухай ( 1996 оны 4-р сарын 18 нд гарын үсэг зуран, 1998 оны 12-р сарын 1 нээс хүчин төгөлдөр болсон) ;

- Аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээ (2005 оны 2-р сарын 21) ;

- 1968 оны 1-р сарын 31 нд Бүгд Найрамдах Франц улс, БНМАУ-н хооронд байгуулсан соёлын гэрээг 2005 оны 5-р сарын 25 нд байгуулсан соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гэрээгээр шинэчлэн байгуулав .

- 2010 оны 10-р сарын 14 нд цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

2007 оны 2-р сард Францад улсад айлчилсан Ерөнхийлөгч Энхбаярын албан айлчлалын хүрээнд Франц, Монгол улсын хооронд эдийн засаг, худалдааны олон гэрээ байгуулагдснаас дурьдвал :

- Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан агаарын замын гэрээ,

- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан үйлдвэрлэл, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны гэрээ,

- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан байгал орчин, усны салбарт санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг,

- Парисын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ,

Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анне – Мари Идракын Монгол улсад айлчилсан айлчлалын үеэр дараах гэрээг үзэглэсэн юм.

- Цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны засгийн газар хоорондын гэрээ,

- Байгалийн гамшиг тохиолдох үед иргэний хамгаалалтын талаар санамж бичиг,

- Ус цэвэршүүлэх асуудлаар санамж бичиг .

publié le 06/11/2019

Дээшээ