Брессүир хотын ХАА-н үзэсгэлэн яармагт Монгол улс хүндэт зочноор оролцоно

JPEG Брессүир хот болон Дө-Сэвр мужийн захиргааны төлөөлөгчид Монгол улсад долоо хоногийн хугацаатай ажиллалаа. Тэд ирэх 2012 оны 3-р сарын сүүлээр Брессүир хотод болох ХАА-н үзэсгэлэн яармагт монголын талаас 30-40 тооны жүжигчид, гар урчуудыг урьж оролцуулах асуудлыг судалсан юм.

Уг арга хэмжээнд Монгол улс хүндэт зочноор оролцох юм. Тус хотын төлөөлөгчдийг ахалж хотын дарга ноён Жан-Мишэл Бэрниэ ирсэн бөгөөд, түүнийг дагалдан хотын даргын орлогч хатагтай Паскаль Лө Фэвр, үйл ажиллагааг зохион байгуулагч ассоциацын Ерөнхийлөгч Мариус Нуаро ажиллалаа.
Мөн Франц дахь Монгол улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М. Батсайхан төлөөлөгчидтэй хамтран ажилласан юм.

Dernière modification : 01/09/2011

Haut de page