Цөмийн энергийн тухай анхны семинар уулзалт

JPEG Цөмийн энергийн тухай анхны семинар уулзалт Улаанбаатар хотноо 2014 оны 9-р сарын 29 ны даваа гаригт болж өндөрлөлөө. Энэхүү семинарыг Монгол улсын цөмийн энергийн газар, Физик, Технологийн хүрээлэн, Францын Элчин сайдын яам тухайн салбарын Франц, Монголын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд эрдэм шинжилгээ, төрийн албаны зуу гаруй хүмүүс оролцсны дотор олон хүмүүс цөмийн энергийн мэргэжилтэн бус хүмүүс байлаа.

Тус арга хэмжээг нээж Цөмийн энергийн газрын дарга Н. Тэгшбаяр, Физик Технологийн хүрээлэнгийн дарга Д.Орлох , Монгол улс дахь Францын элчин сайд ноён Ив Дэлунэ нар үг хэллээ. Мөн энэ семинарыг тохиолдуулан Францын цөмийн эрчим хүчний компаны ерөнхий дарга хатагтай Валери Фудон хүрэлцэн ирсэн.

Энэ үеэр Франц, Монгол орны цөмийн эрчим хүчний бодлого / цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон эмчилгээ, үйлдвэрлэл дэхь хэрэглээ/, ураны зах зээлийн хэтийн төлөв болон олон нийтийн цөмийн энергийн талаархи үзэл бодлын талаар яригдлаа.

publié le 16/10/2014

Дээшээ