Цөмийн эрчим хүч бол Францын үйлдвэрлэлийн шилдэг салбар

Цөмийн 58 реакторын парктай Франц улс аж үйлдвэрийн группууд болон жижиг дунд үйлдвэрүүдийнхээ 60 жилийн тогтмол хөрөнгө оруулалтын үр дүнд дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт АНУ-ын дараа буюу 2-т бичигдэж, дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгджээ.
Түлш үйлдвэрлэх, боловсруулах, дахин ашиглах эргэлтээрээ одоогийн байдлаар дэлхийд тэргүүлж байгаагаас гадна цөмийн эрчим хүчний станц барих, тэдгээрийн тогтмол хяналт, засвар үйлчилгээгээрээ шилдэгүүдийн нэг болох Францын цөмийн эрчим хүчний салбарт нийт 2 500 компани, шууд, шууд бус, дамжуулах нийт 400 000 гаруй ажилтан ажиллаж байна. Хайгуул болон нарийвчилсан хайгуулын ажилд 1,8 тэрбум еврогийн төсөвтэй энэ салбар хөрөнгө оруулалтаараа Франц улсдаа 4 дүгээрт бичигддэг.

Арева болон жижиг дунд үйлдвэрүүд ЖДҮ

Францын цөмийн эрчим хүчний салбарт танигдсан аж ахуйн нэгжүүдээс /EDF/ Францын цахилгаан компани цөмийн эрчим хүчний станц ашиглалтаараа дэлхийд үлгэр жишээ болж байна. Харин Арева компани цөмийн эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт 440 реакторын 360 реакторыг бүтээсэн бөгөөд хяналт, засвар үйлчилгээний ажлыг хариуцдаг юм.

“AREVA болон EDF зэрэг томоохон группууд чухал гэрээнүүдийн жагсаалтыг ихэнхдээ тэргүүлдэг ч цөмийн станц барих, засвар үйлчилгээ хариуцах ажилд цөмийн салбарын бусад үйлдвэрлэгчдийн оролцоо байдаг” хэмээн Францын Эрчим хүчний нийгэмлэгийн /SFEN/ ерөнхий төлөөлөн удирдах дарга Валери Фудон хэлжээ. Иймд, Францын нийгмийн эрх барих байгууллагууд түлш боловсруулах шат болгонд зохицох үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдийг харилцан уялдаа, шүтэлцээтэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уран боловсруулахад баяжуулалт, түлш үйлдвэрлэл, хаягдал түлш боловсруулах, дахин боловсруулах зэрэг олон шатлалт ажиллагаатай байдаг бөгөөд CEA /Цөмийн эрчим хүчний газар/-с “Франц улс нь цөмийн эрчим хүчийг боловсруулах цогц шат дамжлагатай цөөхөн орнуудын нэг юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад зах зээл дээрхи компаниудын харилцан уялдааг бэхжүүлж, ЖДҮ-д чухал гэрээ хэлэлцэл байгуулах боломж олгох юм. Жишээ нь цөмийн станцын шугам хоолойг нийлүүлэгч Vanatom, мөн цөмийн эрүүл мэндийн салбарт Lemer Pax зэрэг компанийг нэрлэж болох юм. 2013 оны 7-р сард цөмийн эрчим хүч экспортлогч Францын үйлдвэрлэлийн нийгэмлэгийг /AIFEN/ сансарын болон агаарын нисэх хүчний /GIFAS/ байгууллагын загвараар байгуулсан бөгөөд Францын ноу-хау /технологийг/ цогцоор нь олон улсын хэмжээнд сурталчлах үйл ажиллагаа явуулах юм. Тус AIFEN нь 2014 онд Франц улсад олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Найдвартай, аюулгүй байдал бол нэн тэргүүний зорилго

«Цөмийн эрчим хүч нь бусад үйлдвэрлэлийн нэгэн адил боловч найдвартай байдал, аюулгүй ажиллагаанд зайлшгүй мөрдөх онцгой дүрэм журам, зохион байгуулалтаас гадна хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг ажлын туршлагатай, ур чадвартай байхыг шаарддаг салбар” бөгөөд 2011 оны 3 дугаар сард болсон Фукушимагийн гамшигаас хойш эн тал дээрх анхаарал улам нэмэгдсэн хэмээн ноён Даниел Иракан хэлжээ.

« Огт эрсдэлгүй байна гэж үгүй, төсөөлшгүй эрсдэлд хэзээ ч бэлэн байх, ослын үед агаар мандалд цацраг идэвхит бодис огтхон ч алдахгүй байхын тулд бэлэн байх үүрэгтэй гэдгээ тэр үед ухамсарласан » гэж хатагтай Валери Фудон хэлжээ.

Цөмийн хяналт, аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд мэдлэг туршлагатай, Францын Цөмийн аюулгүй байдлын газар, Цөмийн найдвартай байдал, цацраг идэвхээс хамгаалах институт (IRSN), CEA буюу судалгаа сургалтын хүлээн зөвшөөрөгдсөн олон компанитай Франц улсад олон орнууд ханддаг. Жишээ нь, Япон улс цөмийн хяналт, найдвартай байдлыг хангуулах өөрийн бие даасан байгууллагатай болохдоо Францын цөмийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах газраас олон зүйл дээр санаа авчээ. Мөн Саудын Араб, Хятад, Энэтхэг, Их Британи, Польш зэрэг орнуудад цөмийн реактор барих томоохон төслүүд хүлээгдэж байна. Шинээр цөмийн реактор барих хандлага гадаадын улс орнуудад, ялангуяа Ази тивд давамгайлж байна.

45 тэрбум еврогийн бараа эргэлт

«Цөмийн эрчим хүчний салбар дахь экспортыг ихэвчлэн цөмийн эрчим хүчний шинэ реактор байгуулахтай холбон үздэг. Дэлхий дээрхи реакторуудын шатахууны хэрэгцээ, үйлдвэрлэл үйлчилгээ рүү чиглэгдсэн, маш тогтвортой, цаашид өсөн өргөжих энэ бизнесийн талаархи мэдээлэл бага байдгаас энэ салбар бүрэн танигдаж чадаагүй байна ». Франц улс хил залгаа орнууддаа нийт 2 тэрбум еврогийн цахилгаан, 6 тэрбум еврогийн тоног төхөөрөмж, төсөл хэрэгжүүлэх зэрэг үйлчилгээ экспортлохоос гадна шатахуун дахин боловсруулах аргыг экспортлодог. Тоон үзүүлэлтээс харахад, энэ салбарын нийт бараа эргэлт 45 тэрбум евро ба энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2% тай тэнцэнэ.

« Дэлхийн хүн амын тоо өсөж буйтай уялдан ирэх 20 жилд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өсөхөөс гадна өнөөдөр цахилгаан эрчим хүч хэрэглэж чадахгүй байгаа хүн амд эрчим хүч хүргэх хэрэгцээ нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хоёр дахин багасгах хэрэгцээ гарч байгаа. Одоогийн байдлаар үнэ хямд, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэх өөр боломжийг хэн ч олж чадаагүй байна», хэмээн SFEN-ны төлөөлөгч мэдэгджээ. 2020 он гэхэд тус салбарын байгууллагууд 110 000 гаруй ажилтан шинээр авч ажиллуулах төлөвтэй байна.

Барбара Лөблан

publié le 15/11/2013

Дээшээ