Цаазаар авах ялын эсрэг дэлхийн өдөр: Монгол улсыг хүндэтгэх нь

"Эмнэсти Интэрнейшнл Монголиа" байгууллагын ерөнхийлөгч Р.Янжмаа Францын ГХЯ-нд болсон уулзалтад оролцлоо - JPEG 2012 оны 10-р сарын 9-нд Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Парис хотноо ГХЯамны хүндэтгэлийн танхимд цаазаар авах ялыг эсэргүүцэгч байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн томоохон ТББ-уудын төлөөлөгчид, сэхээтнүүд, оюутнууд болон цаазаар авах ялтнуудын өмгөөлөгчид оролцлоо. Уулзалтын удиртгал болгон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Муны илгээлтийг сонссоны дараа үргэлжлүүлэн гурван төрлийн чуулга уулзалтыг зохион байгуулж оролцогчид санал бодлоо илэрхийллээ.

Сайд Лоран Фабиус хэлсэн үгэндээ цаазаар авах ялыг халах талаар Франц улсын явуулж буй хүчин чармайлтыг онцлоод, уг ялыг халах нь францын гадаад бодлогын нэгээхэн хэсэг гэдгийг дурдсан юм. Тэрээр цааш нь НҮБ-ын гишүүн 193 орны гуравны хоёр нь ялын энэхүү дээд хэмжээг хэрэглэхээ больсон хэдий ч одоо "үхлийн хонгилд" ялын гүйцэтгэлээ хүлээж байгаа 20 000 хүн бий гэдгийг мартах ёсгүйг санууллаа. Цаазаар авах ялыг халах талаар Франц улсын санаачлан явуулж байгаа уг арга хэмжээ нь уг ялын үр нөлөөгүй, шударга бус байдлыг дэлгэн харуулж, энэ ялыг халах нь хүн төрөлхтний хувьд нэгэн дэвшил авчрах учиртай билээ.
Зураг дээр: "Эмнэсти Интэрнейшнл Монголиа" байгууллагын ерөнхийлөгч Р.Янжмаа Францын ГХЯ-нд болсон уулзалтад оролцлоо.

publié le 26/10/2012

Дээшээ