“Цар тахлын дараа илүү сайхан ертөнцийг байгуулъя” сэдэвт Энх тайвны төлөө Парисын 3 дахь удаагийн чуулга уулзалт

2018 оноос хойш, улс орнуудын удирдагч дарга нар болон олон улсын байгууллагуудын хувьд иргэний нийгэм, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шинэ тавцан нь Энх тайвны төлөө Парисын чуулга уулзалт болжээ.

Энэхүү 3 дахь удаагийн чуулга уулзалт нь 2020 оны 11-р сарын 11-13 нд болох бөгөөд Ковид -19 цар тахлын дараа илүү сайхан ертөнц байгуулах тухай анхны үйл ажиллагаа болох юм.

2020 оны чуулга уулзалтын зорилго

Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилгаар эрчимтэй зохион байгуулагдаж буй Энх тайвны төлөө Парисын чуулга уулзалт нь олон ургалч үзэл болон хамтын үйл ажиллагаа нь дэлхийд нэн чухал болохыг батлан харуулах зорилготой. 2020 оны чуулга уулзалт нь үндсэндээ Ковид -19 цар тахлын эсрэг хамтдаа арга хэмжээ хэрхэн авах асуудалд анхаарлаа хандуулна. Эрүүл мэндийн дэлхийн засаглалын сайжруулах, үйлдвэрлэлээс үүссэн хувийн хөрөнгийг эргэн харах, түүнийг илүү экологи байдлаар зарцуулах, мэдээ тоо баримт болон цахим мэдээллийн хэрэгслэлийг айдас түгшүүр төрүүлэхэд ашиглах бус гамшиг давахад хэрэглэх хэрэглэгдэхүүн болохыг зорих зэрэг шийдвэр гаргах асуудлыг чуулганы туршид хэлэлцэх болно.

2020 онд чуулга уулзалт нь Ковид -19 цар тахлын эсрэг арга хэмжээ, хамтын хүчээр хэрхэн даван туулах талаар дэлхий өнцөг булан бүрээс ирэх төсөл, санаачилга дээр анхаарал тавих болно.

Чуулга уулзалтын үеэр буюу 11-р сарын 12 нд болох хамтарсан санхүүгийн дээд хэмжээний уулзалтаар дэлхий ертөнц, нийгмийг урт хугацааны туршид гэнэтийн хямрал, удаан хугацаанд авах арга хэмжээ зэрэгт яаралтай хариу үйлдэл үзүүлэхэд улс орнуудын хөгжлийн банкнуудын үүргийн талаар онцлон хэлэлцэх юм.

3 дахь удаагийн чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

2020 онд 100 төсөл шалгаруулна

Дэлхийн засаглалын түлхүүр болсон улс орнуудын хөгжлийн банк, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, ТББ, аж ахуйн нэгжүүд, сангууд, хүмүүнлэгийн байгууллагууд, шашны байгууллагууд, эвлэлүүд, их дээд сургуулиуд зэргийн төлөөлөлүүдийг 2020 оны чуулганд шинэлэг санал санаачилга бүхий төслөөрөө оролцохыг урьсан билээ.

2020 оны 3-р сард зарласан энэ зарын дагуу 850 нэр дэвшигч материалаа ирүүлсэн нь энэхүү Чуулга байгуулагдснаас хойш дээд амжилт үзүүлсэн явдал байлаа. Эдгээр нэр дэвшигчид нь ТББ, аж ахуйн нэгжүүд, сангууд, хүмүүнлэгийн байгууллагууд, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, орон нутгийн нөхөрлөл зэрэг янз бүрийн төлөөлөгчид байсан нь цар тахлыг үл харгалзан олон улсын хамтын ажиллагааны гайхамшигтай нөөц бололцоо болон хямралын эсрэг тэмцэх эрмэлзлэл байгааг харуулж байна.

Шалгарсан 100 төслөөс 46 нь эрүүл мэндийн, нийгмийн, эдийн засгийн хямралыг хэрхэн давах , ялангуяа, Энх тайвны төлөө Чуулгын энэ жилийн дорхи 3 асуудлыг хөндсөн төслүүд байлаа.

  • Эрүүл мэндийн дэлхийн засаглалыг сайжруулах
  • Хямралыг даван туулахад цахим платформ, хэрэгслүүлийг хөгжүүлэн хэрэглэх, тохируулах
  • Цар тахлын хугацаанд иргэний нийгэм, эдийн засгийн байдлыг дэмжих

Зөвхөн Короновирусын асуудал хэмээн бусад асуудлыг орхигдуулалгүйгээр хөгжлийг дэмжсэн санхүүжилт, цаг уур сайжруулах хүчин чармайлт, далай, тэнгис болон биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, ундны усны хүрэлцээ, агаар мандлыг тохируулан хамгаалах, хиймэл оюун ухаан болон баримт мэдээллийг тохируулах, цахим аюулгүй байдал, боловсролын засаглал, хүйсийн адил тэгш байдал зэрэг бусад асуудлыг хөндсөн төслүүдийг шалгаруулсан юм.

2020 онд шалгарсан төслүүдтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энхтайвны төлөө Парисын чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилгаар эрчимтэй зохион байгуулагдаж буй Энх тайвны төлөө Парисын чуулга уулзалт нь олон ургалч үзэл болон хамтын үйл ажиллагаа нь дэлхийд нэн чухал болохыг батлан харуулах зорилготой бөгөөд дорхи гурван чиглэлийг хөндөх юм.
• Зорилго: Энх тайван дэлхийг байгуулахын төлөө олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан үйл ажиллагааг дэмжих,
• Арга зам: Тодорхой шинэлэг гарц, шийдвэрийг танилцуулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх
• Эрмэлзлэл: Шинэ дүрэм, хэм хэмжээ, зөв практик ажиллагааг эрчимжүүлэх, эргэн харах, шинээр бүтээх.

3 дахь удаагийн чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

publié le 10/09/2020

Дээшээ