« ФРАНЦ АМТ- ФРАНЦ ГАЙХАМШИГ » ОРОЙН ЗООГ

JPEG Франц хоолыг олон улсын тавцанд гаргах, түүнийг Юнеско-д дэлхийн өвөөр бүртгэгдснийг дэлхий дахинаа сурталчилах зорилгоор Францын Гадаад харилцаа, Олон улсын хөгжлийн яам нь дэлхийн алдартай тогооч нартай хамтран “Франц амт- Франц гайхамшиг” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дэлхийн 5 тивд 1000 гаруй тогооч нартай 2015 оны 3-р сарын 19 ний орой “Франц маягийн оройн зоог” зохион байгуулах ба энэ нь франц хоолыг жинхэнэ ёсоор нь хуваалцах, мэдрүүлэхэд чиглэгдэнэ.

“Франц хоол бол юуны түрүүн бүтээгдэхүүн, цаг улирлын аясыг дагах урлаг юм. Түүхийн эдийн боломжоосоо шалтгаалан өөрчлөгдөх хэдий ч хоол хийх үндсэн арга барил, бүтээгдэхүүнд тавих анхаарал нь нэг л байдагт Франц хоолны ид шид, зохицох чадварын нууц оршино. Франц хоол гэдэг нь соёлын олон төрөл зүйл болон ертөнцөд хандах хүндэтгэл билээ. Энэ бол өгөөмөр зан,сайхан, сайн болгоны хайр, бидэнтэй хуваалцахыг уриалах таньд барих урилга юм.”

Алайн ДЮКАСС
Францын алдарт тогооч

publié le 13/03/2015

Дээшээ