Дээд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа

Франц Монголын эрдэм шинжилгээ болон их дээд сургуулиудын хамтын ажиллагаа нь Ардчилсан хувьсгалаас хойш хөгжиж байна.

- Франц Монголын археологийн экспедици нь эдгээр хамтын ажиллагааны нэг юм. Тус экспедици нь 1993 онд байгуулагдсан бөгөөд 2003 онд Францын болон Монголын Ерөнхийлөгч нарын ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажил эхлүүлжээ. Малтлагаас гарсан олдворууд нь Монголчуудын өвөг дээдэс болох энэ ард түмний талаархи мэдээллийг баяжуулахад чухал хувь нэмэр болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
http://www.archaemongolia.com цахим хуудаснаас үзнэ үү.

- Одон орон, геофизик судлалын хүрээлэн ба Францын Uranoscope-н Одон орон судлалын салбар дахь хамтын ажиллагаа. Монголын одон орон, геофизик судлалын хүрээлэн нь Францын Uranoscope байгууллагаар дамжуулан Парис хотын ажиглалтын төв, Нис хотын ажиглалтын төв болон Тулузын Их сургуультай хамтран сар болон сугар гаригуудыг ажиглах ажил гүйцэтгэж байгаа нь дэлхийн одон орон судлалын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
/холбоо барих: sylvain.bouley@gmail.com/

- Монгол судлалын салбарт, Франц дахь Дорно дахины хэл, соёл иргэншил судлалын дээд сургууль INALCO /профессор Жак Легран / болон Франц дахь Дээд боловсролын Практик сургуулийн дэргэдэх Монгол, Сибирийн судалгааны төв /хатагтай Мари Доминик Эвен/ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамны туслалцаатайгаар Монголын түншлэгч нартай их дээд сургууль, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Дорно дахины хэл, соёл иргэншил судлалын дээд сургуулийн хаяг:
INALCO, 2, rue de Lille 75343 Paris Cedex 07
Дээд боловсролын Практик сургуулийн Монгол, Сибирийн судалгааны төвийн хаяг:
29, rue Daviel 75013 Paris Cedex
Утас: 01 45 88 21 78, Факс: 01 45 88 39 29
цахим хаяг: http://www.anda_mongolie.com
Цахим шуудан: cems@ephe.sorbonne.fr

- Монголын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизик судлалын хүрээлэн ба Франц дахь Байгаль орчны судалгаа, хяналтын газар DASE нар газар хөдлөлт судалгааны салбарт идэвхтэй хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна.

Страсбургийн их сургууль EOST нь Монголын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизик судлалын хүрээлэнтэй газар хөдлөлийн эрсдэлийн салбарт нягт хамтран ажилладаг бөгөөд монголын олон судлаач шинжээчид Францын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр эрдэм шинжилгээний бүтээлүүдээ тус их сургуульд хамгаалдаг. (www.unistra.fr)

-Монгол, Францын их дээд сургуулиуд хамтын ажиллагаа, солилцооны гэрээ байгуулсан байдаг ба үүнээс дурьдвал:
-Нисын Их сургууль /Université de Nice/ Португалийн Coimbra-н Их сургууль Эрхүү хотын Байкалийн Их сургуультай түншлэн Улаанбаатар хотын Их сургуульд Темпус хөтөлбөрийн санхүүжилтээр 2004 оны хичээлийн жилд эдийн засгийн чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
http://www.unice.fr
-Mилуз хотын Уут-Алзасын Их сургуультай Монголын Шинжлэх ухаан, Технологийн Их сургуулийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль Тасис Темпус хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
http://www.univ-milhouse.fr
- Парис 7 ба Парис 8 Их сургуулиуд Тасис Темпус хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь амжилттай хэрэгжиж байна.
http://www.univ-paris8.fr / www.univ-paris7.fr
- Майны Их сургууль ба Ренны Их сургуулиудтай хамтын ажиллагаа. Майны Их сургууль нь Монгол Улсын Их сургуулийн Физикийн факультеттай хамтран ажилладаг бол Ренны Их сургууль нь Шинжлэх ухаан, Технологийн Их сугруультай хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хэрэгжүүүлсэн.
http://www.univ-lemans.fr / www.univ-rennes1.fr
-Нант хотын INRA сургуультай Монгол Улсын Их сургууль биохимийн судалгааны ажлаар хамтран ажилладаг бол Азурын Гео шинжлэх ухааны Их сургууль нь Одон орон, геофизик судлалын хүрээлэнтэй хамтран газар хөдлөлтийн судлагааны ажил хэрэгжүүлж байна.
http://nantes.inra.fr / http://geoazur.unice.fr
- Лион хотын Хөгжмийн үндэсний консерватор Улаанбаатар хотын Соёл, урлагийн их сургуультай залуу хөгжимчид солилцох хөтөлбөр хэрэгжүүлсэн.
http://cnrlyon.fr/index.htm
- Аврийн Их Сургууль /Havre/ ба МУИС-н гадаад харилцааны сургууль хамтын ажиллагаатай ажиллаж багш, оюутан, судлаач нарыг эрдэм шинжилгээний зэрэг хамгаалах судалгааны ажлаар солилцооны гэрээ байгуулан ажиллаж байна.
http://www.univ-lehavre.fr

publié le 27/09/2012

Дээшээ