Дэлхийн байгаль орчны өдрөөр Францын мэргэжилтэн Ф.Грандкола Монголын залуучуудтай уулзлаа [fr]

Дэлхийн Байгаль орчны өдрийг анх 1972 онд Стокгольм хотноо болсон Байгаль орчны тухай НҮБ-ийн Бага хурлаас санаачлан, жил бүрийн 6-р сарын 5-нд тэмдэглэдэг болсон нэгдсэн үндэстнүүдийн тэмдэглэлт өдөр юм. Энэ өдөр хүрээлэн буй орчинд тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулахыг чухалчилдаг.

Энэ жил “агаарын бохирдол” сэдвийн хүрээнд Монголд тулгараад байгаа голлох асуудлуудтай уялдуулан ярилцлаа.
Уг өдрийг тохиолдуулан Францын ЭСЯам Францын Шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн Судалгаа эрхэлсэн захирал, шавж судлаач, экологич ноён Филипп Грандкола-г урьж ирүүлэн, уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдол биологийн олон төрөл зүйлд хэрхэн нөлөөлж байгааг залууст ойлгуулахыг зорьлоо.
6-р сарын 3-4-ний өдөр гурван арга хэмжээ зохион байгуулав. Үүнд:

  • МУИС-ийн франц хэлтэй оюутнуудтай хүрээлэн буй орчин, биологийн олон төрөл зүйлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
  • ХААИС дээр төрөл зүйл ховордож байгаа 6 дахь хямралын үед биологийн олон төрөл зүйлийн шинжлэх ухааны үүрэг ямар байх талаар лекц уншив.
  • НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ийн Хүүхдийн сан, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Залуус агаарын бохирдлын эсрэг” арга хэмжээг зохион байгуулав. Агаарын бохирдолтой тэмцэхэд монгол залуусаас гарч буй санаачилгуудыг сурталчлах зорилготой уг арга хэмжээг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман, Францын ЭСЯамны Хэргийг түр хамаарагч ноён Никола Лакот нар нээлээ.
    Франц хэлтэй оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэв
    Франц хэлтэй оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэв
    Хатагтай Б.Транкман үг хэлэв
    Хатагтай Б.Транкман үг хэлэв
    Ноён Ф.Грандкола "MNB" телевизэд ярилцлага өгөв
    Ноён Ф.Грандкола "MNB" телевизэд ярилцлага өгөв
    НҮБ-ийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов
    НҮБ-ийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов
    Франц хэлтэй оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэв
    Франц хэлтэй оюутнуудтай хэлэлцүүлэг өрнүүлэв
    ХААИС дээр лекц уншив
    ХААИС дээр лекц уншив
    Монгол залуучууд төслүүдээ танилцуулав
    Монгол залуучууд төслүүдээ танилцуулав

    Та бүхэн Ф.Грандкола-гийн "MNB World" ТВ-д өгсөн ярилцлагыг дараах линкээс үзээрэй.
    https://www.facebook.com/mnbworld/v...
    Мөн "gogo.mn" сайтад гарсан мэдээллийг доорх хаягаар орж уншаарай.
    http://news.gogo.mn/r/240907?fbclid...

publié le 10/06/2019

Дээшээ