Дэлхийн мал эмнэлгийн жил “Вет 2011”

1761 онд Францын Лион хотноо дэлхийд анх удаа мал эмнэлгийн сургууль байгуулагдсанаар энэхүү мэргэжлийг үүссэн хэмээн үздэг бөгөөд энэ онд 250 жилийн ой нь тохиож байгаатай холбогдуулан 2011 оныг дэлхийн мал эмнэлгийн жил болгон зарлалаа.

Вет 2011 хэмээн нэрлэгдэж буй энэ онд зохиогдох үйл ажиллагаануудыг дэлхийн олон орны төлөөллөөс бүрдсэн тусгай комисс удирдах бөгөөд уг байгууллагыг Францын Европын болон Гадаад хэргийн яам, Хөдөө Аж ахуйн яам бодлогын болоод санхүүжилтийн хүрээнд дэмжин ажиллах юм.

- Франц улс энэ салбарт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай бөгөөд тухайн чиглэлээр олон улсын түвшний судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог, ялангуяа хөгжиж буй орнуудад мал эмнэлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, халдварт өвчний тархалтыг хянах тогтолцоог сайжруулах чиглэлээр ихээхэн ажил хийдэг билээ.

- Мал эмнэлэг анх Франц улсад үүссэн : 1761 онд Лион хотод дэлхийн анхны мал эмнэлгийн сургууль байгуулагдсан, үүний яг дараа 1764 онд Альфорын мал эмнэлгийн сургууль бий болсон, энэ 2-ыг хоёуланг нь Клод Буржела (Claude Bourgelat) хэмээх 15-р Луи хааны агт сургагч хүн бээр санаачилсан байна. Ингэснээр Европ болон дэлхий дахинд Лионы сургуулиас санаа авсан олон тооны мал эмнэлгийн сургуулиуд байгуулагдаж эхэлжээ /Тулуз хотноо 1828 онд, Нант хотод 1979 онд гм/.

- Франц улсад Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын төв байдаг. Энэ байгууллага нь анх 1924 онд Олон улсын мал амьтны халдварт өвчний төв (OIE) хэмээх нэрийн дор байгуулагдсан юм. Олон улсын хооронд мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэх солилцоход тавигдах аюулгүй байдлын асуудлыг хариуцах үүрэгтэй тус байгууллага нь өнөөдөр ч дэлхийн хэмжээний эрүүл ахуйн бодлогыг тодорхойлоход үндсэн үүргийг гүйцэтгэж байна.

- Малын эмнэлгийн ажилтнууд нь мал амьтны халдварт өвчин, тэр дундаа малаас хүнд халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хяналтыг тогтоох, хүнсний үйлдвэрлэл,хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй аюулгүй байдал, зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Хүн, амьтны эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулснаар мал эмнэлгийн ажилтнууд Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ач тусаа өгч байгаа юм.

Дэлхийн мал эмнэлгийн жилд зохиогдох гол арга хэмжээнүүд :


Мал эмнэлгийн сургалтын талаарх дэлхийн бага хурал
2011 оны 5-р сарын 13-наас 15-нд Лион хотод

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах халдварт өвчний тархацын хяналтын талаарх олон улсын бага хурал
2011 оны 5-р сарын 17-ноос 20-нд Лион хотод

Үхрийн тахал өвчнийг үгүй болгосон талаарх дэлхий нийтийн албан тунхаглал
2011 оны 5-р сард Парис хотод

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүд
2011 оны 9-р сарын 28

Дэлхийн мал эмнэлгийн жилийн хаалтын ажиллагаа
10-р сарын 14

Вет 2011 жилийг улсын хэмжээнд хаах ёслол
2011 оны 12-р сарын 3-нд Лион хотод.

Dernière modification : 07/03/2011

Haut de page