ДИПЛОМАТ ФРАНЦ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Аллианс Франсейзээс шинээр “Дипломат Франц хэлний сургалт”-ыг зохион байгуулахаар болгосноо дуулгахад таатай байна.
Энэхүү сургалт нь ажлын шаардлагын дагуу албаны Франц хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай яам, Тамгын газар, Элчин сайдын яам болон олон улсын байгууллагын ажилтнуудад зориулсан юм.
Бид танай байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ажилтнуудын сурах шаардлагатай мэргэжлийн үг хэллэг зэргийг судалсны үндсэн дээр сургалтын хөтөлбөрөө боловсруулах бөгөөд байгууллагын хүсэлтийн дагуу хичээлийг МФТ-ийн төвд, танай байгууллага дээр эсвэл хотын төвд байршилтай газар заах юм.
Сургалтын 1 курс 30 хоног үргэлжилнэ. Хичээл долоо хоногийн ажлын өдрүүдэд орой 18:30-20:30 цагийн хооронд орох бөгөөд нийт 40 цагийн хичээлийн хөтөлбөртэй. Хичээл 4 ба түүнээс дээш хүнтэй тохиолдолд эхлэх бөгөөд төлбөр 1 хүний ₮510,000. Хүний тоо нэмэгдэх тусам төлбөрийн хөнгөлөлт эдлэнэ.
Тухайлбал:
 Анги дүүргэлт 6 хүнтэй бол хүн тус бүрээс 15%: 1 хүний ₮433,500
 8 хүнтэй бол хүн тус бүрээс 30%: 1 хүний ₮357,000
 10 хүнтэй бол хүн тус бүрээс 50%: 1 хүний ₮280,500 хөнгөлөх юм.
Мөн хичээлийн цагийн хуваарь болон төлбөрийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Email address: marketing@afm.mn; Web page: www.afm.mn, Telephone: 11-352578, Fax: 11-351914

publié le 09/10/2015

Дээшээ