Номын баяр

JPEG Монгол Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, Францын Элчин сайын яам, Монгол улсын Төв номын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Францын найрамдлын нийгэмлэг 2015 оны 1-р сарын 30 нд номын баяр зохион байгууллаа. Тус баярт хувь хүмүүсийн авчирсан болон Төв номын сангаас гаргасан франц хэл дээр хөрвүүлсэн монгол ном, монгол хэлнээ буулгасан франц номоор үзэсгэлэн гаргасан нь орчуулагч, дипломатууд зэрэг франц монгол иргэдийг нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх сайхан завшаан боллоо. Номын үзэсгэлэнг нээж, Монгол Фоанцын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Элчин сайд Бэхбат, БСШУЯ-ны дэд сайд ноён Тулга, Фоанцын элчин сайд Ив Дэлунэ нар үг хэллээ. Тус үзэсгэлэн Монгол улсын төв номын санд олон нийтэд зорулан 10 хоног үргэлжиллээ.

publié le 09/02/2015

Дээшээ