Дувиль хотноо 2011-5-26-наас 27-нд болох Их 20 - Их 8-ын дээд хэмжээний уулзалт

JPEG Дувиль-ийн /Deauville/ дээд хэмжээний уулзалт эрх чөлөө, ардчиллын уулзалт болох бөгөөд энэ нь гурван чухал сэдвийг хөндсөнөөр илэрнэ:

Арабын хавар : Энэхүү дээд хэмжээний уулзалтад Египет болон Тунисын Ерөнхий сайд нар Арабын Лигийн ерөнхий нарийн бичгийн даргын хамт уригдан оролцох бөгөөд үүгээр хойд Африк, арабын орнуудад гарсан ардчилалд шилжих үйл явцад Их 8-ын зүгээс үзүүлж буй дэмжлэгийг тодотгон харуулж байгаа юм. Их 8-ын энэ уулзалтаас ардчилалд шилжиж буй дээрх орнуудтай урт хугацаанд түншлэх тунхаглалыг батлана. Их 8-ын зүгээс Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Газрын дундад тэнгисийн чанад руу явуулах үйл ажиллагааг ихээхэн дэмжих бөгөөд энэ нь тус банк зүүн болон төв Европын хуучин коммунист улсууд тогтолцоогоо өөрчлөхөд голлох үүрэгтэй байсан шиг дээрх бүс нутгуудад ч эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг авчрах хэрэгсэл болох боломжтойг харуулах ажээ.

Африк тив дэх ардчиллын үйл явцыг бататгах : БНФУ-ын Ерөнхийлөгч Африкийн 3 орны шинээр сонгогдсон төрийн тэргүүнүүдийг уг уулзалтад урьсан юм. Уаттара /Кот-д’Ивуар/, Кондэ /Гвиней/ болон Иссуфү /Нигер/ нарыг ийнхүү урьсан нь дээрх орнуудад гарсан өөрчлөлтийг дэмжиж буй хэрэг юм. Мөн Их 8 Африкийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх бөгөөд ялангуяа хувийн хэвшил болон ажлын байр бий болгох чиглэлд түлхүү анхаарах ажээ. Нөгөөтэйгүүр, хөгжлийг дэмжих чиглэлээр төсвөөсөө зарцуулдаг тусламжаа эргэн харж, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын салбарт энэ тусламжаа түлхүү өгөхийг зорино. Анх удаа энэ уулзалтаас Их 8 болон түүний Африкийн түншүүдийн хамтарсан мэдэгдлийг батлана.

Интэрнэт : Анх удаа энэ сэдэв төр засгийн тэргүүнүүдийн түвшинд яригдах юм. Египет, Тунисын хувьсгалд интернетийн гүйцэтгэсэн үүрэг маш чухал байсан юм. БНФУ-ын Ерөнхийлөгч 5-р сарын 24-нд Түйлэрийн цэцэрлэгт хүрээлэнд « e-G8 » нэртэй форум нээсэн бөгөөд энд дэлхийн мэдээллийн технологи, интэрнетийн хамгийн нэртэй том төлөөлөгчид цугларсан билээ. Франц улс интэрнет мэдээлэл зүйн үндсэн зарчмыг бататган, төрийн хууль дүрмийг хүндэтгэж, эрх чөлөөг эрхэмлэн, бас түүнийг хамгаалахыг ч чухалчлах болно.

Их 8 бас дараах чухал сэдвүүдийг ч хөндөх юм :

• Уулзалт өнгөрсөн 3-р сарын 11-нд Японд болсон газар хөдлөлт, цунамитай холбогдуудан Их 8-ын гишүүн орнууд тус улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулсан ярилцлага, үйл ажиллагаар эхэлнэ.

• Их 8 Фукүшимагийн ослоос сургамж авч цөмийн найдвартай байдлыг сайжруулахын чухлыг хэлэлцэнэ. Энэхүү найдвартай байдлыг дээд түвшинд хангах амлалтууд авах, мөн Чернобылийн ослоос хойш 25 жилийн дараа түүнийг бунхалсан байдал, тулгарч буй санхүүгийн асуудлыг ч илэн далангүй ярилцаж, шийдвэрлэх юм.

• Төр засгийн тэргүүнүүд дэлхийн ЭЗ-ийн өнөөгийн байдлын талаар нээлттэй ярилцах үдийн зоогийг барина.

• Их 8 мөн заншил ёсоор улс төрийн томоохон сэдвүүдийг, Ливи, Сири болон энхийн үйл ажиллагаанууд, Иран, Усама Бин Ладений үхлийн дараах Афганистан, Пакистаны асуудлыг хөндөж ярилцана. Мөн мансууруулах бодисын эсрэг явуулах үйл ажиллагааны талаар 5-р сарын 10-нд Парист сайд нарын түвшинд болсон бага хурлаас гаргасан шийдвэрийг хэлэлцэх болно.

-----------------------------------

JPEG

Их 20 - Их 8-ыг 2011 онд тэргүүлэх Франц улсын цахим хуудсыг англи хэл дээр үзнэ үү.

Их 8 ба хөгжил

publié le 26/05/2011

Дээшээ