Эдийн засгийн албаны дарга хатагтай Анни Биро Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газрын хүндэт медалиар шагнуулав.

Онцгой байдлын дэд дарга Г. Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-н төлөөлөгчид Францын ЭСЯ нд 2019 оны 7-р сарын 19 нд хүрэлцэн ирж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хошууч генерал Т.Бадралын тушаалаар Эдийн засгийн албаны дарга хатагтай Анни Биро-д хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн тус газрын хүндэт медалиар шагнав.

Хатагтай Анни Биро нь Монгол улсад 3 жил ажиллах хугацаандаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажиллаад, үүрэгт ажлаа дуусган эх орон луугаа буцаж байгаа юм.

Францын ЭСЯ ны хамт олон хатагтай Анни Бирод баяр хүргэн, оруулсан хувь нэмэрт нь талархлаа илэрхийлж байна.

Таны цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье!

JPEG
JPEG

publié le 15/08/2019

Дээшээ