Элчин сайд Өвөрхангай аймагт ажиллаа

Монгол Улсын ҮХААЯам, Сангийн Яам, Гадаад харилцааны яам болон Францын ЭСЯамны төлөөлөлтэй Францын хүнсний тусламжийн Хамтарсан хороо өвөлжилт нэн хүндэрсэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 300 малчин өрхөд 17 сая гаруй төгрөгийн хүнсний тусламж буюу өрх тус бүрт 25 кг-ийн 1-р гурилыг 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр олголоо. Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Дэлунэ хувиасаа хоёр сая төгрөгийн дүн бүхий цай, хадаг хандивлан, тусламжийг түгээх ажиллагаанд өөрийн биеэр оролцон орон нутагт ажиллаад ирлээ. Тусламжийн тээвэрлэлтийг тус сумын нутгийн зөвлөл хариуцав.

publié le 27/02/2013

Дээшээ