Элчин сайд Ф.Мэрлин Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллалаа [fr]

Элчин сайд Ф.Мэрлин Баянхонгор, Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзлаа

Баянхонгор, Өвөрхангай аймгийн удирдлага БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Филипп Мэрлинийг Наадамдаа урьж, орон нутгаа таниулан сурталчлан эдгээр аймагт хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын чиглэлээр түлхүү ярилцаа. Францын ЭСЯамны Хөдөө аж ахуйн атташе Эличн сайдыг дагалдав.
Өвөрхангай аймаг Францын Аллиер мужтай (“АПАӨ” нийгэмлэг) нь шефийн харилцаа тогтоогоод 20 жил болж, энэ хугацаанд ялангуяа сургалтын идэвхитэй үйл ажиллагаа явуулжээ. Эхэндээ орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байсан бол улмаар тусгай хөтөлбөр шаардлагатай хүүхдүүдэд дадлага олгох, хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн аж ахуй эрхлэх, аялал жуулчлалын салбарт тогооч бэлтгэх зэргээр өргөжүүлсэн байна. Эдгээр төсөл хөтөлбөр маш амжилттай хэрэгжжээ.
Гадаадын жуулчдын зорьдог гол бус нутаг болох Өвөрхангай аймгийн удирдлага аялал жуулчлалын мэргэжлийн сургалтын үндэсний төв байгуулахаар төлөвлөж байна.
Avec les autorités d'Uvurkhangai - JPEG
Энэхүү айлчлалаар Дэлхийн байгаль орчныг хамгаалах Францын сангийн тэтгэлгээр Баянхонгор аймагт Францын “АВСФ“ ТББ-ын хэрэгжүүлж буй ноолуур хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах завшаан тохиолоо. Засаг даргын зүгээс энэхүү төслийг үргэлжлүүлэх асуудал дээр онцгой анхаарал хандуулахаа мэдэгдлээ.
Avec les autorités de Bayankhongor - JPEG

publié le 15/08/2019

Дээшээ