Элчин сайд Филипп Мэрлин "Бадрах Энержи" (Орано Майнинг) компанийн үйлдвэртэй танилцлаа [fr]

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд 2020 оны 11-р сарын 10-ны өдөр "Бадрах Энержи" компанийн туршилтын үйлдвэртэй газар дээр нь танилцлаа.

Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд 2020 оны 11-р сарын 10-ны өдөр "Бадрах Энержи" компанийн Ерөнхий захирал Закариае эл-Марзуки-гийн урилгаар тус компанийн туршилтын үйлдвэртэй газар дээр нь танилцлаа. "ОРАНО Майнинг" компани уг компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь билээ.

Уг туршилтын үйлдвэр Дорноговь аймгийн Зөөвч Овоо гэх газарт байрладаг бөгөөд тухайн нутаг орны геологийн онцлогт нийцсэн технологи суурьлуулснаар байгаль орчинд бараг нөлөө үзүүлэхгүй аж.

Дэлхийн хэмжээний уг үйлдвэр ирээдүйд орон нутгийн төдийгүй үндэсний хэмжээнд нийгэм, эдийн засгийн томоохон үр ашгийг Монгол Улсад өгөх болно.

Элчин сайд Францын Засгийн газар уг төслийг бүх талаар дэмжиж буйг мэдэгдээд, Монголын эрх баригчид болоод иргэний нийгмийнхэнд төслийн талаар цаашид ч таниулж, сурталчлахаа "Бадрах Энержи" компанийн удирдлага болон үйлдвэрийн нийт хамт олонд амлалаа.

лчин сайд Филипп Мэрлин "Бадрах Энержи" компанийн үйлдвэрт - JPEG

publié le 16/11/2020

Дээшээ