Элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзлаа [fr]

Элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай 2020 оны есдүгээр сарын 18-нд уулзаж, хариуцлагатай чухал албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн талаар санал солилцлоо. Тухайлбал хоёр орны нотариатын байгууллагууд сүүлийн жилүүдэд амжилттай хамтран ажиллаж байгаа жишээг талууд дурдав.

Х. Нямбаатар сайд Монгол Улсад өрнөж буй эрхзүйн шинэчлэлтүүдийн талаар танилцуулаад, бизнесийн эрхзүй, дотоодын цэргийг чадавхижуулах чиглэлээр Франц Улсын мэдлэг туршлагаас хуваалцах хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд Мэрлин тус салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг ахиулахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа хариу илэрхийллээ.

publié le 21/09/2020

Дээшээ