Элчин сайд Ив Дэлунэ Улаанбаатар хотын шинэ даргатай уулзлаа

JPEG Элчин сайд Ив Дэлунэ 2012 оны 8-р сарын 9-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд бараалхлаа.

Элчин сайд хотын шинэ даргад ажлын амжилт хүсээд Парис-Улаанбаатар хотуудын харилцаанд түлхэц өгч ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.
“Парис хоттой хамтарч ажиллана гэдэг бараг дэлхийн бүх хотуудын мөрөөдөл байдаг. Түүх, соёлын арвин өвтэй Парис хотын туршлага бидэнд маш чухал. Парис хоттой өргөн хүрээнд хамтран ажиллах талаар өөрийн зүгээс бололцоотой бүхнийг хийх болно” хэмээн Улаанбаатар хотын Захирагч онцолсон.

Хот байгуулалтын үлгэр болсон Парисын төлөөлөгчдийг ойрын үед Улаанбаатарт урьж, 12 дугаар сард парламентаар хэлэлцэх Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөн дээр талууд эхний ээлжинд хамтарч ажиллахаар боллоо.

publié le 10/08/2012

Дээшээ