Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа

JPEG Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бараалхлаа. Элчин сайд Ив Дэлунэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Н.Алтанхуягт баяр хүргээд, амжилт хүслээ.

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улс Европын холбоотой, түүний дотор Франц улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Европын холбооны нөлөө бүхий гишүүн Франц улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхитэй хөгжүүлэх нь Монгол Улсад өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Мөн аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн (MEDEF) энэ оны 09 дүгээр сарын 28-нд Монголд айлчилж, төр болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа нь хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байгаад талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. MEDEF нь тус улсын 800 мянга гаруй аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн анх удаагаа Монгол улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа юм.

publié le 07/09/2012

Дээшээ