Элчин сайд баруун аймгуудад ажиллалаа

JPEG БНФУлсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жан-Поль Дюмон 2011 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 7-ны хооронд Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудад зочиллоо. Тэрээр орон нутгийн удирдлагуудтай уулзаж, зудын бэрхшээлээс хойш жил хагасын дараа эдийн засаг, нийгмийн байдал ямар байгаа талаар санал солилцлоо.

Завхан аймагт Элчин сайд болон түүний багийнхан 20000 га газар бүхий Хар-Ус нуурын хамгаалалттай бүс нутагт орших, тахь нутагшуулж буй Хомын талд очсон юм. Тахь хамгаалах нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, тус тахь нутагшуулах төслийн удирдагч хатагтай Клаудиа Фэ Элчин сайдыг угтан авч, тахьнуудаа үзүүлэн, хэрхэн гайхалтай дасан зохицож байгааг тайлбарлалаа.

JPEG 1990 онд хатагтай Клаудиа Фэ Францад тахийн сүрэг бүрдүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Лозер мужийн Лө Кус Мэжан буюу Вилларе гацааг Монголтой төстэй байдлыг үндэслэн тахь нутагшуулах газар болгон сонгосон байна.
Ийнхүү Мэжаны талд сүргийг бэлтгэсний дараа 2004 онд 12 тахийг Завхан аймгийн нутаг болох Хомын талд тээвэрлэн авчирчээ. Өнөөдөр энэ сүрэг 24 толгой болтлоо өссөн агаад удахгүй 6-р сард Праг-аас ирэх тахийн нэг азарга, 3 гүүгээр бүл нэмэх ажээ.

Dernière modification : 16/06/2011

Haut de page