Элчин сайд усны талаар зохион байгуулсан форум дээр үг хэллээ

Францын « АСF » ТББ нийслэлийн гэр хорооллуудын усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэршүүлэх, эрүүл ахуйг сайжруулах төслийнхөө хүрээнд 2011 оны 4-р сарын 21-нд форум зохион байгууллаа. Форумын зорилго нь уг асуудалд оролцогч талуудыг нэгтгэн үйл ажиллагааг нь холбож өгөхөд чиглэгдсэн байв.

JPEG БНФУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Жан-Поль Дюмон хэлсэн үгэндээ улам бүр ховор бөгөөд үнэтэй болж байгаа баялаг болох устай холбоотой төсөл хөтөлбөр Монголд хэрэгжихийн чухлыг онцлон дурдсан юм. Тэрээр энэ тал дээр ажилладаг ТББ-ууд, ялангуяа ACF-ийн үүрэг оролцоонд талархалтай байдгаа дурдаад Европын Холбооны санхүүжилттэй уг хөтөлбөрийг ACF сайн хэрэгжүүлэх боломж, хүчин чадалтай талаар хөндөн ярилаа.

Франц улс 2011 оны эхний улиралд Европын Холбоог орон нутгийн хүрээнд тэргүүлж байгаа, мөн Европын үйл ажиллагаанд голчлон оролцдог орон билээ. Европын Холбооноос 2011-2013 онуудад Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрөөс гаргасан 7 сая евро-г байгаль орчин, тогтвортой хөгжлийн салбарт сургалт явуулахад зарцуулж байгаа юм. Франц улс Их 8 ба Их 20-ыг тэргүүлж буйнхаа хувьд ч, олон улсын тавцанд явуулдаг хоёр болон олон талт хамтын ажиллагааныхаа хувьд ч манай гаригийн улс үндэстнүүдийн, бүлэг хэсгийн, мөн хувь хүний устай холбоотой асуудалд ихээхэн анхаарал хандуулж үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

Dernière modification : 10/05/2011

Haut de page