Элчин сайдын үг

Монгол улс дахь Францын элчин сайдын яамны цахим хуудаст тавтай морилно уу

Франц, Монгол хоёр орны харилцаа тэртээ 13-р зуунаас буюу Монголын Эзэнт гүрний сүр хүч мандан бадарч байсан тэр үеэс эхтэй. Ийн эхэлсэн харилцаа маань олон зууны туршид үргэлжилж байна.

Орчин үеийн түүхийн өнгөрөгч он жилүүдэд ч бидний харилцаа зогсолтгүй хөгжсөөр байна. 1990 оны Монголын ардчилсан хувьсгал манай хоёр орныг ижил үнэт зүйлстэй болгож, улам ойртууллаа.

Өнөөдөр Монгол Улс Франц Улсын хувьд Ази тив дахь нэгэн чухал түнш нь мөн. Эдийн засаг, улс төр, соёл, иргэд хоорондын харилцааг бид улам бүр тодорхой агуулгаар баяжуулан иж бүрэн түншлэлд хөтлөхийг эрмэлзэж байна. 2015 онд тэмдэглэн өнгөрүүлсэн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, мөн оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн айлчлал, 2016 оны 7 дугаар сард болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтанд Франц Улс оролцсон, 2016 оны 12 дугаар сард Парис хотноо болсон Нээлттэй засгийн түншлэлийн Дээд хэмжээний уулзалтанд Монгол Улс оролцсон зэрэг нь үүний тод илрэл юм.

publié le 08/12/2016

Дээшээ