Элчин сайдын яамны гадаах фото-үзэсгэлэн

2015 оны 11-р сарын 30 наас 12-р сарын 11 нд Парис хотноо болох цаг уурын дулаарлын асуудал хөндсөн COP21 чуулга уулзалтын сэдвээр фото –үзэсгэлэнг Монгол улс дахь Францын Элчин сайдын яамны байрны гадна өнгөрсөн 10 сарын 6 наас эхлэн нийтэд толилуулж байна.

Тус үзэсгэлэн нийт арав гаруй фото зургаас бүрдэх ба эдгээр зурагууд нь 2°C-с дээш хэмээр цаг уур дулаарахад гарч болох хор уршигийн талаар, мөн хүлэмжийн хий ялгаруулалтыг багасгах боломж бололцооны тухай сэдэв хөндсөн юм.

Үзэсгэлэнгийн голд Монголын залуучуудад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг байгал орчин хамгаалах “Green Bell” ТББ-гээс гаргасан “ Парис хотод юу болох гэж байна” зурагт хуудсыг тавьсан ба тус ТББ нь Францын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн 8 сард цаг уурын талаар үйл ажиллагаа явуулж байсан билээ.

JPEG

publié le 26/10/2015

Дээшээ