Эмгэнэл [fr]

Бидний дотны нөхөр, франц хэл, соёлын төв Аллианс Франсэз болон Батлан хамгаалахын их сургуульд 2018 оны 10-р сараас 2019 оны 6-р сар хүртэл франц хэлний багш байсан Сара Ламүрү 2019 оны 7-р сарын 21-ний өдөр Гуатемалад осолдон нас нөгчсөнд тус Элчин сайдын яам гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлж байна.
JPEG
Түүний шинийг эрэлхийлэгч, сурган хүмүүжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг зан чанар нь мэргэжил нэгт нөхөд, олон арван шавь, анд найз нарынх нь сэтгэлд байнга дурсагдах болно. Тусч, өөдрөг тэрбээр Монголд богино хугацаанд идээшин дасч, франц хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Шавь сургалтаа зөвхөн танхимаар хязгаарлалгүй, хичээлээс гадуур мөн хийдэг байсан нь нийтэч, эвсэг хамт олныг бүрдүүлэхэд чухал байжээ. Жил гаруйн өмнө ажиллах шийдвэр нь батлагдаж ирээд, сүүлд хэдхэн хоногийн өмнө тодорхойлолт аваад буцсан энэ сайхан хөмүнийг бид үүрд дурсан санах болно.

publié le 15/08/2019

Дээшээ