Энх тайвны чуулга уулзалт Парис хотноо (2018 оны 11-р сарын 11-13)

“Дахин хэзээ ч хүсэмгүй” дэлхийн нэгдүгээр дайнаас хойш нэгэн зууны дараа 2018 оны 11-р сарын 11-13 ны өдрүүдэд Парис хотноо Энх тайвны чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулга уулзалтаар тэнцвэртэй, шудрага даяаршлал, дэлхий даяараа илүү хууль журамд нийцсэн иргэний нийгэм байгуулахад олон улсын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох санал санаачлага, төслийн талаар хэлэлцсэн юм.

Дэлхийн олон улсын ерөнхийлөгч нар, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид, түүнчлэн, иргэний нийгмийн зүтгэлтэн зэрэг хэдэн мянган хүмүүс энэ чуулганд оролцон 119 төсөл танилцуулагдлаа.

Энх тайвны чуулга уулзалтын зорилго

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан тус Энх тайвны чуулга уулзалт нь орчин цагт олон талт хамтын ажиллагаа, хамтарсан үйл хэрэг нэн шаардлагатай болж байгааг батлан харуулах эрч хүчтэй санаачлага боллоо.
Чуулганы зорилго бол дэлхийн шилдэг засаглалаар даян дэлхийд энх тайван тогтоож, олон улсын хямралыг багасгах явдал юм. Улс орнуудын хамтын ажиллагаа нь улс гүрэн дамнасан асуудлын эсрэг, цахим орчин, харилцааг сайжруулах, дэлхийн иргэдийн сайн сайхны төлөө хамтарсан арга хэмжээ авах явдал юм.

Үзэл бодол, хэлэлцүүлгийн индэр

COP21-н загвараар зохион байгуулагдсан Энх тайвны чуулга уулзалт нь улс гүрнүүдийн ерөнхийлөгч нар, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэний нийгмийн зүтгэлтэн, хэвлэл мэдээллийн ажилтан, шашны төлөөлөгчид зэрэг төлөөлүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх индэр болсон юм.
Энх тайвны чуулга уулзалт нь дараах 5 сэдвийг хөндөж чууллаа. Үүнд : энх тайван ба аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хөгжил, цахим ба шинэ технологи, хориотой эдийн засаг.
Энх тайвны чуулга уулзалтын хороо 116 орны нийт 900 төслийг хүлээн авснаас 119 нь шалгарч чуулганд танилцуулагдлаа.
Шалгарсан төслүүдтэй танилцана уу.

Улс бүрийн танилцуулсан төсөл

төслийн нэр бичих

Байгууллага : Төсөл танилцуулсан байгууллага

Texte de presentation du projet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nulla porta erat eu urna facilisis, quis ultrices lorem hendrerit. Donec ut libero odio. Praesent lectus enim, laoreet sit amet leo eu, vulputate interdum quam. In volutpat.

төслийн нэр бичих

Байгууллага : Төсөл танилцуулсан байгууллага

Texte de presentation de l’autre projet. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Nulla porta erat eu urna facilisis, quis ultrices lorem hendrerit. Donec ut libero odio. Praesent lectus enim, laoreet sit amet leo eu, vulputate interdum quam. In volutpat.

GIF - 2.4 ko

Энх тайвны чуулга уулзалтын талаархи нэмэлт мэдээлэл

Энх тайвны чуулга уулзалтыг Францын улс төрийн шинжлжх ухааны үндэсний сан, Корберын сан, Мо Ибрахимын сан, Францын олон улсын харилцааны хүрээлэн, Францын гадаад хэргийн яамыг төлөөлөн Франц улсын Монтань хүрээлэн зэрэг байгууллагууд зохион байгуулсан юм.
Гурван өдөр үргэлжилсэн энэ арга хэмжээ Парис дахь Ла Вилеттын танхимд 2018 оны 11-р сарын 11-13 нд болж өндөрлөлөө.

GIF - 2 ko
JPEG - 74.9 ko
Вилеттийн Их танхим

publié le 14/11/2018

Дээшээ