Энхтайваны төлөөх Парисын форум 2020 – Төслийн зар [fr]

Ерөнхийлөгч Эммануэл Макроны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Энх тайваны төлөө Парисын форумын энэ жилийн зорилго нь олон талт байдлыг дэмжиж Төр, олон улсын байгууллага, ТББ болон томоохон компаниуд зэрэг дэлхийн засаглалд оролцогч талуудыг улам ойртуулахад чиглэж байна. Уг форумаар НҮБ зэрэг олон улсын томоохон байгууллагуудад дэмжлэг үзүүлэхүйц санаачилгууд болон тодорхой төслүүдэд тулгуурлан, олон талт оролцоо бүхий дэлхий нийтийн платформ байгуулахыг уриалж байгаа юм.

Энх тайваны төлөө Парисын форум (https://parispeaceforum.org/)-ыг Европын коммисын гишүүн асан, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал асан ноён Паскал Ламигийн тэргүүлдэг нийгэмлэг хариуцдаг. Тус нийгэмлэг нь үүсгэн байгуулагч есөн гишүүнтэй. Үүнд, Парисын Улс төр судлалын их сургууль, Францын Олон улсын харилцааны хүрээлэн, Монтайнь хүрээлэн, Корбэр сан, Мо Ибрахим сан, Мехико Эвалюа байгууллага, Энэтхэгийн Хөгжиж буй орнуудын судалгаа, мэдээллийн систем байгууллага, Францын Ервоп болон гадаад хэргийн яам, мөн 2020 оны гуравдугаар сараас эхлэн Индонезийн Гадаад бодлогын хороо нэмэгдсэн. Ага Хан хөгжлийн нетворк уг Форумыг үүссэн цагаас нь эхлэн дэмжиж ирсэн бөгөөд энэ зун гэхэд уг нийгэмлэгийн үүсгэн байгуулагч гишүүдийн эгнээнд элсэн орно.

Энх тайваны төлөө Парисын форумыг анх 2018 оны арваннэгдүгээр сарын 11-13-нд Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойн дурсгалд зориулан зохион байгуулсан бол удаахь нь 2019 оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болжээ.

1. 2020 оны Форум Ковид-19 цар тахалтай холбогдуулан ““Илүү сайхан дэлхийн төлөө” сэдвийн дор явагдана.


Ковид-19 цар тахал нь хамтдаа илүү сайн зохион байгуулалттай ажиллахын чухлыг харуулж байна. Бидний нийгэм илааршиж, дахин сэргэх нь нэг Улс бүү хэл цөөн хэдэн улсын асуудал биш боллоо. 2018 оноос хойш зохион байгуулагдаж, дэлхийг засаглагч олон оролцогчдыг нэгтгэн, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг цогцлоохыг зорьж буй Парисын Форум нь уг хямралыг даван туулах арга замыг боловсруулах, буй болсон шийдлүүдийн тухай санал солилцоход давуутай бүтэц болно. Түүнчлэн, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-13-нд болох гутгаар Форумаар Ковид-19-тэй олон улс хэрхэн тэмцсэнийг голчлон хэлэлцэх ба одоогийн нөхцөл байдлыг бидэнд тулгарч буй, цаашид ч тулгарах сорил, бэрхшээлийг хамтдаа даван туулах боломж болгон ашиглаж болно гэдгийг итгэлтэй харуулна.

2. Хосолмол байдлаар зохион байгуулна


Нөхцөл байдал тодорхойгүй байгаа тул гутгаар Форумыг хосолмол байдлаар буюу оролцогчдыг өөрийн биеэр болон цахимаар оролцох боломжоор ханган зохион байгуулна. Хэрхэн оролцох нь оролцогч талуудын хүрэлцэн ирэх боломж болон ирэх намар гэхэд цаг үеийн байдал ямар байхаас хамаарна.
Биеэр ирж оролцох хэсэг нь тус арга хэмжээний гол хэсэг байна. Форумыг доорх дарааллаар зохион явуулна. Үүнд :
• 11 дүгээр сарын 12 : Нээлтийн арга хэмжээ - Ковид-19-тэй тэмцэх хамтын шийдэл гаргахаар Ерөнхиийлөгч Эммануэл Макроны урьсан Төрийн Тэргүүд болон Олон улсын байгууллагын тэргүүд оролцох ;
• 11 дүгээр сарын 12 : Төрийн хөгжлийн банкуудын “Хамтарсан санхүүжилт” дээд хэмжээний уулзалт нь уг хямралтай холбоотой болон Тогтвортой хөгжлийн бодлогын талаар хэлэлцэх (https://financeincommon.org/) ;
• 11 дүгээр сарын 13 : Энхтайваны төлөөх Парисын форумын “Компаниуд” салбар хуралдаан нь хувийн хэвшлийнхэнд зориулагдах ба Ковид-19-ийг даван туулах хамтын арга замыг сайжруулах, хямралын үед зохицож ажиллах тухай хэлэлцэх ;
• Форумын үеэр ТББ-ууд, Сангууд, хувийн хэвшлийнхэн, ОУ-ын байгууллагууд, Төрийн хөгжлийн банкууд, орон нутгийн хамтрал, судлаач, шинжээчдээс ирүүлсэн төслүүдийг сонгон шалгаруулж танилцуулна. Биечлэн оролцогчдын тоог эрүүл ахуйн нөхцөл байдлаас хамааран ирэх намар гэхэд тодорхой болгоно.
Цахим оролцогчид нь биечлэн оролцогчидтой адил тэгш хамрагдаж, дэлхийн бусад олон оролцогчтой холбогдон дээд түвшинд мэтгэлцэн, төсөл санаачлагчид нь төсллүүдээ танилцуулах боломжтой. Форум зохион байгуулах уг шинэлэг хэлбэр нь олон нийтийг ч өргөнөөр хамруулж, тэдэнд төсөл санаачлагчид, дээд түвшиний оролцогчидтой цахимаар шууд холбогдон санал солилцон шинээр холбоо тогтоох, харилцаа холбоогоо тэлэх, энэхүү шинэлэг арга замыг турших таатай боломжийг олгоно.

3. Ковид-19-ийг даван туулах стратегийг боловсруулахад чиглэсэн гурван үндсэн чиглэлийг хэлэлцэн, хямралын дараах дэлхийн тухай хамтдаа тунгаах


Гутгаар Форумаар Ковид-19-ийг даван гарах ойрын хугацааны хамтарсан шийдлийг улам боловсронгуй болгох, сэргэн босоход тулгамдах асуудлыг хэлэлцэхийн сацуу цар тахалын дараа дэлхий ертөнцийг доорх гурван үндсэн чиглэлийн дагуу илүү тогтвортой болгох тухай хэлэлцэнэ. Үүнд :

-  Эрүүл мэндийн салбарыг дэлхийн хэмжээнд удирддаг байгууллага болох Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран тус салбарын засаглалыг сайжруулж засаглагч хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, санаачилгуудыг хэрэгжүүлж, сэрэмжлүүлэг болон бэлтгэл хангах механизмийг бэхжүүлэх, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог чадавхижуулах

-  Урт хугацааны тогтвортой эдийн засгийг цогцлоож, капитализмыг өөрчлөх, ногооруулах : яаралтай авах арга хэмжээнээс гадна хөгжиж буй орнуудыг хамруулан үйл ажилагааг нь бататгах, тэднийг дэмжих – энэ нь нийгмийн хамгааллын болон байгаль орчинд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийн тогтолцоогоор дамжуулан эдийн засгийг илүү шудрага, хүртээмжтэй болгоно гэсэн үг юм. “Хамтарсан санхүүжилт” дээд хэмжээний уулзалт энэ чиглэлээр зохиогдоно.

-  Цахим мэдээллийн сан, цар тахалын шийдэлд чиглэсэн нийгмийн цахим сүлжээ байгуулах, ингэхдээ уг форумыг анх зохион байгуулсан үеэс эхлээд хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлэх асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулан, “мэдээллийн тахал”- тай тэмцэх.

Манай цэнхэр гарагийн засаглалтай холбоотой бусад чухал салбарууд болох бүс нутгийн аюулгүй байдлын бүтэц байгуулалт, хүйсийн тэгш эрх, боловсрол /ялангуяа боловсролын тогтолцоо нь эмзэг улсуудад учирч буй хор хөнөөл/, биологийн олон янз байдал – нэн ялангуяа далай тэнгисийг хамгаалах, ундны ус, агаар мандалын тухай зэрэг асуудлуудыг ч форумын үеэр хэлэлцэнэ (төсөл шалгаруулахтай холбоотой мэдээллийг доор дурьдсан).

Ийнхүү францын гадаад бодлогын салбараас танилцуулах, хэрэгжүүлэхээр зорьж буй санал санаачилгуудаас гадна Энхтайваны төлөөх Парисын форумаар дамжуулан бусад улс орон, олон улсын байгууллагууд тус Форумаар хэлэлцэх гурван үндсэн чиглэлд хамаарах, дэлхийн засаглалын аль нэг салбарын тогтолцоонд нөлөө үзүүлэхүйц санал санаачилгуудаа танилцуулах боломжтой.

4. Төслийн зар


Төслийн зар нийтлэгдсэн ба уг зар нь 2020 оны зургаадугаар сарын 24-нийг хүртэл нээлттэй байна. Уг зарыг 2019 оныхтой нэгэн адил Форумын зургаан (энх тайван ба аюулгүй байдал, хөгжил, хүрээлэн буй орчин, шинэ технологи, хамтын эдийн засаг, соёл ба боловсрол) сэдвийн дор, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүхэлд нь хамруулан зохион байгуулж байна.

Засаглалын төсөл санаачлагчид, үүнд Төр мөн хамаарна, төслийн материалаа франц эсхүл англи хэл дээр дараах хаягаар орж, цахим хэлбэрээр ирүүлнэ: https://parispeaceforum.org/fr/appel-a-projets/. Уг цахим хуудаснаас төсөл хүлээн авах журам, FAQ-түгээмэл асуулт, хариултын булантай танилцах боломжтой.
Ковид-19 халдварын эсрэг хамтын тэмцлийг сайжруулахад чиглэсэн дэлхийн өнцөг булан бүрийн төсөл, санаачилгуудыг нэн тэргүүнд хүлээн авна. Дараах зорилтыг хангахад чиглэсэн санал санаачилгуудыг мөн тусгайлан анхаарч үзэх болно. Үүнд:
-  Илүү бат бөх аюулгүй байдлын бүтэц бий болгох
-  Хөгжлийн санхүүжилт болон уур амьсгалын төлөөх хүчин чармайлтыг уялдуулах
-  Капитализмыг тогтвортой хөгжүүлэх шинэ санал санаачилга гаргах
-  Далай тэнгисийг хамгаалах
-  Ундны усны хангамжийг сайжруулах
-  Агаар мандлаас гаднах /exo-atmosphérique/ орон зайг илүү найдвартай болгох зохицуулалтыг сайжруулах
-  Цахим орон зайн аюулгүй байдлыг хангах
-  Өгөгдөл мэдээллийн ашиглалт болон хиймэл оюун ухааныг зохицуулах
-  Боловсролын засаглалд дэвшил гаргах
-  Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын тэгш байдлыг хангах
Төсөл тус бүр дараах нөхцлийг хангаснаар сонгогдох эрхтэй болно. Үүнд:
Үндэстэн дамнасан сорил дэвшүүлэхийн тулд ямар ч төсөл байсан шинэлэг шийдэл санал болгох:

  • норматив төсөл: эрх зүйн хэрэглүүр, стандарт болон зөв дадал
  • зохион байгуулалтын төсөл: шинэ институц, механизм, зохион байгуулалтын арга барил, хэрэглэгдэхүүн
    -  Хамтын арга зам санал болгох
    -  Төслийг хувь хүн биш, байгууллага танилцуулах
    -  Баг бүрэлдэхүүнээр төслийг санаачлан, 2-оос доошгүй хүнийг Парист төлөөлөн илгээх
    боломжтой байх
    -  Форумын дээр дурдсан сэдвүүдийн аль нэгнийг хөндсөн байх
    -  Төслийн үзэл баримтлал нь ахьсан түвшинд хүрсэн, эсхүл төсөл нь хэрэгжүүлж эхлэхэд бэлэн шатанд хүрсэн байх

Төсөл тус бүрийн чанар, үр ашгийг дараах шалгуурыг мөрдлөг болгон хянаж үзнэ. Үүнд:
-  дэвшүүлж буй асуудлын улс төрийн ач холбогдол
-  санал болгож буй шийдэл, хэрэглүүрийн шинэлэг чанар
-  төсөлд оролцох талуудын төрөл зүйл, тоо
-  биелэгдэх боломж
-  төслийн нөлөөллийн далайц, үр дүн
-  нэгдмэл шинж чанар, хөгжил, тархац, хүртээмжийн төлөвлөлт
-  нийтийн эрх ашигт үйлчлэх чадамж
Төслүүдийг сонгон шалгаруулах хороо хянаад, долоодугаар сарын 1-нд шалгарсан төслүүдийн жагсаалтыг нийтэд зарлана.
Дэлхийн засаглалд оролцогч Төрт улсууд, олон улсын байгууллагууд, засгийн газрын бус байгууллагууд, компаниуд, хөгжлийн агентлагууд, сангууд, буяны байгууллагууд, шашны бүлгүүд, холбоод, тинк-танкууд, их, дээд сургуулиуд гээд бүгд төслөө ирүүлэх боломжтой.

Шалгарсан төслийг санаачлагчид нь Форумын үеэр танилцуулна. 2020 онд Ковид-19 халдвараас үүдэн онцгой нөхцөл байдал үүссэн тул зөвхөн цөөн хэдэн төслийг Парист танилцуулна. Шалгарсан бусад бүх төслийг оролцогчидтой шууд харилцан холбогдож, шинэлэг шийдлээр цахимаар танилцуулах хувилбарыг санал болгоно.
Энх тайвны төлөөх Парисын Форумд биечлэн оролцсон ч бай, Форумд зориулсан цахим платформоор оролцсон ч бай шалгарсан төслүүдэд дараах ховорхон боломжуудыг олгоно. Үүнд:
-  Олон төрлийн сонсогчдод төслөө таниулах (харилцан мэтгэлцээний үеэр pitch хэлбэрээр дэлгэн таниулах, эсхүл networking-ийн цахим хэрэглүүрийн ачаар таниулах)
-  Дэлхийн өнцөг булан бүрийн удирдагч нартай мэтгэлцэн төслөө хамгаалах (сонгогдогчид, албаныхан, дэлхийн засаглалын шинжээчид)
-  Төсөл нь ил тодоор ялах (хэдэн мянган оролцогчдын нүдэн дээр, тус арга хэмжээг мэдээлэх хэвлэл мэдээллийн ачаар)
-  Өөрсөдтэйгээ ижил санаа зорилготой хамтрагчидтай танилцах (Төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллага, компанийн удирдлагууд, буяны үйлстэнүүд, шинжээчид, сэтгүүлчид)

Форумын дараа төслийн хэрэгжилтийг хянах хороо өндөр ач холбогдолтой, тууштай арван төслийг арваннэгдүгээр сард болох арга хэмжээний үеэр шалгаруулан, тэдгээрийн үйл ажиллагааг 2021 оны турш
-  сурталчлан
-  мэдээлж
-  зохион байгуулалтын хөгжил,
-  түншлэх, хөрөнгө босгох ажилд нь хамтарна.

publié le 04/06/2020

Дээшээ