Ерөнхий мэдээлэл

Монгол, Франц хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа 2002 оноос мэдэгдэхүйц ахиц гарч ирсэн билээ. 2009 оны байдлаар, эдийн засаг, худалдааны харилцаа 61 сая гаруй доллар хүрч байсан байдаг. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, Франц улс нь Монгол улсын хувьд 7 дахь нийлүүлэгч орон ба 13 дахь худалдан авагч орон болдог. 2006 онд Франц Монголын бизнесын зөвлөл байгуулагдсан ба тус зөвлөлийн гол зорилго нь энэхүү эдийн засгийн харилцааг хөхүүлэн дэмжихэд оршино.

JPEG • 2007 оны 2-р сард айлчилсан ерөнхийлөгч Н. Энхбаяр болон 2009 оны 3-р сард айлчилсан Ерөнхий сайд С. Баяр нарын албан ёсны айлчлал нь хоёр орны хоорондох эдийн засаг болон худалдааны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн олон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах таатай нөхцөл болсон юм. Байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдээс дурьдвал :
JPEG - Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан агаарын замын гэрээ ;
- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан үйлдвэрлэл, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны гэрээ ;
- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан байгал орчин, усны салбарт санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг ;
- Парисын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ.

JPEG Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Анне – Мари Идракын Монгол улсад айлчилсан айлчлалын үеэр дараах гэрээг үзэглэсэн юм. Үүнд :
- Цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны засгийн газар хоорондын гэрээ,
- Байгалийн гамшиг тохиолдох үед иргэний хамгаалалтын талаар санамж бичиг,
- Ус цэвэршүүлэх асуудлаар санамж бичиг .

2005 оны байдлаар, Монгол улсад Франц улсаас үзүүлсэн хөгжлийн нийт тусламж нь 2,5 сая евро байсан ба үүний дараа Эрдэнэт хот дахь ус цэвэршүүлэх байгууламж барихад 9 сая евро, Улаанбаатар хотын агаарын байдлыг хянах төхөөрөмжийн төсөлд 1,4 сая еврогийн туслалцаа үзүүлсэн юм.

Dernière modification : 06/11/2019

Haut de page