Ерөнхий тойм

XIII зууны дунд үеийн дунд үед Францын Гэгээн Луй хаааны зараалаар санваартан Гийом де Рубрукийг 1253-54 оны үед Монголын эзэнт гүрнээ илгээснээр Франц Монгол хоёр орны анхны түүхэн харилцаа тогтсон гэж тооцдог. Түүний дараа, 1965 оны 4-р сарын 27 нд Франц улс Монгол улсын хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоон, улмаар 1966 оны 5-р сарын 5 нд Улаанбаатар хотноо Францын Элчин сайдын яамны төлөөлөгчийн газар нээгдсэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаас Франц- Монголын харилцаа эрчимтэй хөгжих шинэ шат эхэлсэн.

Монгол улсын анхны ерөнхийлөгч П. Очирбат 1996 оны 4-р сарын 17-21 нд Франц улсад албан ёсны айлчлал хийж, тус айлчлалын үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон техник хамтын ажиллагааны олон гэрээ байгуулагдсан. Айлчлалын дараа Францын засгийн газар Монгол улсад дахин Элчин сайдын яамаа нээх шийдвэрт хүрч, 1996 оны 10-р сард ЭСЯ үүдээ нээсэн. Энэ үеэс хойш хоёр орны яамдууд болон парламентын төлөөлөгчид харилцан айлчлал хийн харилцаа холбоо өргөжснөөр шилжилтийн Монгол улсын хувьд Франц улс түншлэгч гол улсуудын нэг болсон юм.

1997 онд Францын Байгал орчны яамны сайд хатагтай Корине Лөпаж Монгол улсад айлчилснаас хойш Францын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга ноён Рену Мюзөлье 2003 онд Монгол улсад айлчилсан ба эдгээр айлчаллуудын үр дүнд байнгын ажиллагаатай дипломат байгууллага нээгдэх үүд хаалга болж, Монгол улстай улс төр, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх түлхүүр болсон юм. Үүнээс хойш, Францын компаниуд Монгол улсад салбараа нээн, үйл ажиллагаагаа сурталчлан, худалдааны харилцаа хөгжиж эхэлсэн. Түүнчлэн, тус Элчин сайдын яамнаас орон нутгийн хөгжлийг хөгжүүлэх төслүүдийг санхүүгээр дэмжих хүнсний тусхамжийн хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна. Мөн Францын ТББ ууд хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа Монгол улсад үр дүнтэй явуулсаар ирсэн.

2001 оноос хойш Монголын нутаг дэвсгэр дээр Хүннүгийн үеийн булшны хайгуулын ажил явуулж байсан Франц, Монголын хамтарсан экспедицийн ажлыг 2003 онд хоёр орны төрийн тэргүүн нар ивээлдээ авч санхүүжүүлэх болсон явдал нь Монголын ард түмний гарал угсааг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болохоос гадна манай хоёр орны соёлын харилцааг улс төрийн түвшинд хүргэсэн явдал байлаа. Мөн 2004 оны 10-р сард Улаанбаатар хотноо Аллианс франсайз төв үүдээ нээсэн явдал нь засгийн газрын түвшинд соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулах суурь болж, соёлын салбарт томоохон дэвшил боллоо.

2007 оны 2-р сарын 21-25 ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр Франц улсад айлчилсны дараа 2009 оны 3-р сарын 18-21 нд Ерөнхий сайд С. Баяр дээд хэмжээний айлчлал хийсэн.

Харин 2010 оны 10-р сарын 13-14 нд Францын Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга Анне- Мари Идрак Монгол улсад айлчилсан нь 2003 оноос хойш анхны Францын яамдын түвшний айлчлал байсан бөгөөд манай хоёр орны харилцааны томоохон үйл явдлын нэг болсон юм. Монгол улсын хувьд Франц улс нь улс төр, эдийн засгийн чухал түнш бөгөөд “ гурав дахь хөрш” хэмээн нэрлэгдэх болсон.

Францын төрийн нарийн бичгийн даргын айлчлалыг дагалдан Францын 30 гаруй аж ахуйн нэгж хүрэлцэн ирсэн бөгөөд Ubifrance агентлаги энэхүү айлчлалыг тохиолдуулан Монгол улсын зах зээлийг танилцуулах эдийн засгийн форум зохион байгуулсан юм. Энэхүү айлчлал нь Монгол улсын тэргүүлэгч салбар болох уул уурхай, зам тээвэр, тогтвортой хөгжил, агро-хүнсний салбаруудад Францын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах таатай боломж болсон юм.

Францын Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга Анне- Мари Идрак Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зам тээвэр, Уул уурхай, Эрчим хүч болон Сангийн сайд нартай уулзаж ярилцжээ.

Айлчлалын төгсгөлд, Францын Гадаад худалдааны төрийн нарийн бичгийн дарга Анне- Мари Идрак эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны гэрээ болон иргэний аюулгүй байдлын салбар дахь ххамтын ажиллагааны хөгжлийн санамж бичигт гарын үсэг зурсан юм.

publié le 11/11/2019

Дээшээ