ФРАНЦЫН ҮНДЭСНИЙ БАЯР УЛААНБААТАР ХОТНОО

2013 оны 7-р сарын 14 ны Францын үндэсний баярыг нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд баярын хүлээн авалтанд 400 гаруй хүмүүс ирсний дотор Шадар сайд, таван сайд, дэд сайд нар, Улаанбаатар хотын захирагч, улс төрийн намуудын удирдлагууд, яам, тамгын газрын олон дарга нар, соёл урлагын болон эдийн засгийн төлөөлөгчид, мөн Монгол дахь франц иргэд оролцлоо.

Хүлээн авалтын үеэр Монгол улсад францын компаниуд үүд хаалга нээж буйг мэдэгдэн, францын PEUGEOT марк борлуулах сүлжээг танилцуулга болсон машинуудыг тавьсан байлаа. Мөн ирэх 9-р сарын 3 нд Улаанбаатар хотноо нээгдэх Франц сургуулийн талаар мэдээлэл хийлээ.

Хүлээн авалтын нээлтийн үг хэлсний дараа ЗХЖШ-н үлээвэр найрал хөгжимчид хоёр орны төрийн дуулал эгшиглүүлэн, үргэлжлүүлэн сонгодог хөгжмийн аяс тоглож үзүүллээ. Элбэг дэлбэг хүлээн авалтын ширээнд “Бистро франсай” зоогийн газрын алдартай шоколадны хөөс мөн “Лө Трискел” зоогийн газрын франц хуймаг зэрэг францын амттан ширээ чимэж байлаа.

Нэр хүнд бүхий зочид гийчид олноороо хүрэлцэн ирсэн нь Монгол Франц орны найрамдалт харилцаа хөгжиж буйг илтэн харуулж байна.

Зургийн тайлбар:

Францын үндэсний баярын хүлээн авалтын нээлт /зүүн гар талаас/ : Францын Элчин сайд, УИХ-н гишүүн, Франц Монголын найрамдлын бүлгийн гишүүн ноён Л. Цог, Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын анхны эмэгтэй нэр дэвшигч хатагтай Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ц.Энхтүвшин,

Гэрэл зургийг : Хонг Юн-Жин

publié le 18/07/2013

Дээшээ