ФРАНЦЫН АМТ/ ГАЙХАМШИГТ ФРАНЦ- 2016 ОНЫ 3-Р САРЫН 21

Хоолны урлаг ярина гэдэг нь – Франц хоолны урлаг
- энэ бол амьдралын баяр баясал, хөнгөн хөг, өөдрөг үзэл, таашаал
- энэ бол Францыг чиглэсэн дүрслэлийг гол утга учир болгоно гэсэн үг

Францын алдарт тогооч Алайн Дюкасс

2016 оны 3-р сарын 21 ны өдөр Goût de France-Good France = Францын амт- Гайхамшигт Франц баярыг тэмдэглэхээр 5 тивийг 1000 гаруй ахлах тогооч нар нэгдэх юм. Энэхүү үйл ажиллагаа нь Франц хоолны гайхамшиг, шинэлэг санааны боломж, “ зөв сайн хооллох” зарчмыг баримтлах, таашаах, хуваалцах, ертөнцийн болон орчин цагийн хоолны чиг хандлагыг олонд таниулахаар оройн зоог хэлбэрээр зохион байгууллагддаг.
1912 онд Францын алдарт тогооч Август Эскофие дэлхийн олон оронд нэг өдөр хоолны нэг цэсээр хамгийн олон зочдыг хүлээн авч дайлах “Эпикюрын оройн зоог” -г санаачилжээ. Goût de France-Good France = Францын амт- Гайхамшигт Франц – гэж нэрлэгдэх энэ арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт бүх ангилалын ресторанууд энэ сайхан санаачлагыг дэмжин нэгдэн оролцож байна. “Франц хоолны урлаг” ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсний дараа энэ арга хэмжээг олон улсын хэмжээнд хамгийн удаа анх 2015 оны 3-р сарын 19 нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
GOÛT DE FRANCE-GOOD FRANCE = ФРАНЦЫН АМТ- ГАЙХАМШИГТ ФРАНЦ –Н ЗОРИЛГО:
ФРАНЦЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧИЛАХ. Энэ арга хэмжээний гол зорилго нь ахлах тогооч нарын шинэлэг санаа, эрдэм чадлаар дамжуулан Франц орныг сурталчилсан дэлхий дахинд дуурсагдсан оройн зоог зохион байгуулах явдал юм.
ФРАНЦ ХООЛНЫ УРЛАГИЙН ӨНГИЙГ ӨНДӨРТ АЛДАРШУУЛАХ-ад хамгийн үнэт чанарыг агуулсан доорхи мессежийг хүргэж байна.
ЦАГ ҮЕЭ ДАГАСАН утгыг агуулсан мессеж – XXI зуунд франц хоолны урлаг нь дэлхийн кулинарыг тавцанд давуу эрхээр толгойлохоо больсон. Оролцогч тогооч нар өөрсдийн уламжлалт хоолыг санал болгох болсон ба бид ч тухайн санал болгосон үндэсний хоолыг франц хоолны урлагтай хослуулахыг санал болгож байна.
ЭРХЭМ ЧАНАР утгыг агуулсан мессеж – Зохицох чадвартай, цаг үеэ дагасан, хариуцлага бүхий. Зоогийн ширээнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх агуулга бүхий франц хоолны урлаг бол Франц орны эерэг үнэ цэнийг харуулах цонх юм. Энэ бол:
• Өөх тос, давс, сахарын хэмжээ багатай тухайн нутаг орны цаг улиралд тохирсон шинэ бүтээгдэхүүнээр хоол хийх урлаг.
• Түргэн хоолны зоогийн газраас өндөр зэрэглэлийн ресторан хамаран зохицсон хоолны урлаг.
Goût de France-Good France = Францын амт- Гайхамшигт Франц нь Элчин сайдын яамдууд, Atout France, түншлэгч хэвлэл мэдээллийн байгууллагууд, France Media Monde, TV5 Monde зэрэг байгууллагуудын идэвхитэй дэмжлэгтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт тухайн орны тогооч нарын хоол хийх чадвар, ресторануудын тогооч нарыг алдаршуулахад чиглэгдсэн олон улсын хэмжээний мэдээллийн тавцанд тэднийг таниулах боломжийг олгодог.
Оролцогчдыг бүртгэх цахим хуудас: http://restaurateurs.goodfrance.com/en/user/register
Нэмэлт мэдээлэл авах албан ёсны цахим хуудас: www.goodfrance.com

publié le 10/12/2015

Дээшээ