Франц-Германы 4-р кино наадaм

2011 оны 11-р сарын 16-аас 19-ны хооронд Франц-Германы 4-р кино наадмыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү наадмыг Монгол-Францын төв, Гёте Институт хамтран Герман, Францын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Энэхүү наадмыг “Франц-Германы соёлын сан”-аас санхүүжүүлсэн ба тус сан нь жил бүр ХБНГУ, Франц улсын гуравдагч оронд хамтран зохион байгуулж буй соёлын арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг юм.
Энэ жилийн кино наадмын онцлог нь нээлт болон хаалтаа монголын кино урлагийг дэмжих үүднээс монгол киногоор хийлээ. Кино наадмын үеэр 2 франц, 2 герман кино нь монгол хадмал орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болов.

Кино наадмыг нээж “Эзэн богдын хоёр загал” киног анх удаа монголд гаргаснаас гадна уг киноны найруулагч Д. Бямбасүрэн, гол дүр болох дуучин Ч. Урнаа нар ХБНГУ-с уригдан ирж оролцсон юм.
Хаалтын ажиллагааны үеэр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүн байранд шалгарсан монголын богино хэмжээний кинонуудыг үзүүллээ.

publié le 19/12/2011

Дээшээ